8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөр тунт А аминдэмийг хүүхдэдээ заавал уулгаарай

2016-10-31 13:21:00

Жил бүрийн 11-р сард зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийг өндөрт тунт А аминдэмийн дархлаажуулалтад хамруулдаг. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүд А аминдэмийг олгоно. Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай А аминдэмийн уулгадаг бөгөөд 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг. Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.  

А аминдэмийн хүний биед үзүүлэх нөлөө:

  • Дархлааг дэмжинэ
  • Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжинэ
  • Харааны үйл ажиллагаанд оролцоно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл