8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ундармаа: Би хувьдаа үүнийг буяны ажил биш нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж үздэг

2016-10-31 13:20:00

“Монгол бахархал”-ын өдөр буюу талархлын өдрөөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат жүжигчин Г.Ундармааг хүлээн авч, хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.   Энэ үеэр жүжигчин Г.Ундармаа "Монгол" бахархлын өдрөөр энэ сайхан бэлэг хүртэж байгаадаа баяртай байна. Өвчин хэнийг ялгалгүй тусдаг. Хүн бүр их, бага эхжмээгээр өвдөж зовдог. Тэр болгонд эмнэлэгт очдог. Хүмүүс ярихдаа Ундармаа буяны ажил хийж байна гэдэг. Би хувьдаа үүнийг буяны ажил биш нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж үздэг. Би баян хүн биш шүүдээ. Мэдээж өөрийнхөө өмсөж зүүх, идэх хоол, гэрийнхээ хэрэгцээнээс хугасалж энэ ажлаа явуулдаг" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Жүжигчин Г.Ундармаа 2012 оноос хойш “Өргөө” амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг, төрөх өрөө, хүлээлгийн танхим зэргийг өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулсан өгчээ. Харин энэ жилийн хувьд тэрбээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг, хүлээлгийн өрөөний засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
arhi
hen eneniig emleg zasaadah gesiin.unen setgeleesee hiij baigaan bol duugaa baigaach.boon helberdel udahgui songuil geel soliorondoo,nogoo javhlan duraktaa yag adil
2016/11/01 205.250.222.251
М.Зоригт
Ундармаа үнэхээр сэтгэлтэй юмаа. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж... Үйлс бүхэн чинь дэлгэрэх болтгуай дүү минь!
2016/10/31 202.9.42.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment