Сүнсний баяраар сэтгэл татам бүсгүй та жирийн зомби болмооргүй байгаа биз дээ. Хөөрхөн төрхөө хэвээр нь байлгаж, аймшигийн баяраар ч өөрийн дүрийг дур булаам харагдуулах будалт байна. Сүнсний баяраар хөөрхөн ялдам, үдшийн жинхэнэ хатан нь болоорой.
1. Саатай гэрэлтсэн алтлаг өнгийн кремийг сонгож, нүдний дотор талаас гадагш нь зөөлөн даралттай будаж өгнө.
2. Дараагаар алтлаг нүдний тень сонгож, гарын хуруу эсвэл багсаар жигд тарааж будна.
3. Хөх өнгийн тенийг ашиглан, алтлаг шар өнгөтэй уусгаж будна.
4. Дараа нь тенийн өнгөтэй ижил саа ашиглан илүү гялалзуулж, тодруул үдшийн хатан хаан байхын тулд бусдаас содон, өвөрмөц харагдах чухал.
5.Үүний дараа шингэн нүдний контур сонгож, зурагт үзүүлсэнээр нарийн будах шаардлагатай
6.Нүдний контур ашиглан, тень түрхсэн хэсгээ хүрээлүүлэн тодоор будах хэрэгтэй. Ингэж будвал эртний хатад шиг ихэмсэг том нүдтэй харагдах болно.
7. Сормуусны будгаар доод, дээд сормуусыг будаж өгнө.
8. Хамгийн сүүлд жимсний амттай, тод өнгийн уруулын будгаар будах хэрэгтэй. Ингэснээр үдшийн хатан болох нь гарцаагүй.
9. Мэдээж Египтийн хатан хаан учир гоёмсог алтлаг гоёл чимэглэлийг сонгон зүүгээрэй. Сүнсний баярын мэнд хүргэе.