8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ сарын ерөнхий зурхай

2016-11-01 09:05:06

Хонь

Хайр дурлал , гэр бүл : Энэ сарын дундуур сайхан хайртайгаа учрах болно. Тэр хүртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Гэр бүлд та хамгийн чухал нь байх болно. Бага зэргийн маргалдах зүйл хос хоёрын хооронд байх л асуудал. Санаа зовж шаналах хэрэггүй чи бүх зүйлийг тайвнаар бодоорой.

Ажил , мөнгө : Ажил үйлс хэвийн байх болно. Хэрвээ чи хичээнгүй ажиллавал энэ сард тушаал дэвших магадлалтай шүү. Зарим зүйлсийг хойш тавих хэрэггүй. Бүх зүйлийг цаг тухайд нь хийх хэрэгтэй шүү. Санхүүгийн байдал маш сайн байх тул хүссэн зүйлээ одоо л худалдаж авах цаг.

Эрүүл мэнд : Биеийн байдал тун сайн шүү. Зун хангалттай хөлсөө гаргасны чинь үр шим. Үргэлжлүүлэн спортоор хичээллэн хөдөлгөөнтэй байгаарай.

Үхэр

Хайр дурлал , гэр бүл : Хайр дурлалын харилцаагаа шинэ төвшинд гаргаж, илүү шинэлэг болгох сар ирж байна. Уламжлалт, төвөгтэй харилцаанаас татгалзаж, өөрсдийгөө шинээр нээж, илүү уян хатан байхыг хостой үхрүүд хүсэх бололтой. Ганц биечүүд ч харилцааны “хайрцаг”-наасаа гарч ирэн, өөрийгөө илүү чөлөөтэй байлгана.

Ажил , мөнгө : Үхрийнхний хувьд ажлаас илүү амьдралаасаа таашаал авч, аялж зугаалах нь чухалд тавигдах бололтой. Тиймдээ ч гайхалтай аялал чамайг хүлээж байгаа. Харин ажиллах шаардлагатай Үхрүүд ажлаа өөртөө дарамт болголгүй хийх арга замыг олно. Авьяас бүтээлч байдал хоёр ч ундарч эхлэх ба өөртөө итгэлтэй байдлаараа бүгдийг баттай болгоорой. Энэ сард урлаг соёл, боловсрол, сурталчилгаа, олон нийтийн ажил, спорт, цэнгээн гэх мэт зүйлс амьдралын хэмнэлд чухал байр эзлэх бололтой.

Эрүүл мэнд : Хэдий бие, сэтгэл санаа чинь хүнд өвчилж асуудал үүсгэхгүй ч гэлээ шийдэх шаардлагатай жижиг асуудлууд байх болно. Дархлаа чинь дээд хэмжээнд байхгүй учир бухимдал, стресс зэргээс шалтгаалан халдварт өвчин тусаж мэднэ шүү.

Ихэр

Хайр дурлал , гэр бүл : Хостой Ихрүүдийн хувьд сарын эхнээс хайрттайгаа харилцах харилцаа нь төвөгтэй, ойлгомжгүй болж эхэлнэ. Дассан сэтгэл, түр зуурын дурлал эсвэл жинхэнэ хайр эсэхээ энэ сард ялгаж мэдэх болно. Ганц биечүүд сарын турш идэвхтэй байж, олон нийтийн ажилд оролцох бололтой. Гэхдээ тогтвортой харилцааг хүлээх хэрэггүй л болов уу. Ирэх сараас чамд гайхалтай зүйл тохиох ч юм билүү. Замын хүнтэй удсанаас заяаныхаа ханьтай учрахыг илүүд үзээрэй.

Ажил , мөнгө : Ажил дээрх уур амьсгал сэтгэл санаа чинь хамтын ажиллагаа, түншлэл, гэрлээ хэлэлцээрээр тодорхойлогдох бололтой. Энэ нь тийм ч амжилттай байхгүй байж мэдэх ч бусдын арга эвийг олох, тэвчээртэй хүлээцтэй байх, өөрийнхөө талд урвуулах, ятгах гэх мэт олон зүйлийг чамд зааж сургах болно.

Эрүүл мэнд : Халдварт өвчин тусах магадлалтай бөгөөд бусадтай ширүүн зөрчил, маргаан үүсгэх нөхцөл байдлаас аль болох зайлсхийгээрэй. Стрессээ тайлж, өөрөө өөртөө цаг гаргаж, аль болох өөдрөг эерэг байхыг хичээх хэрэгтэй.  Эцэст нь сануулж хэлэхэд тайван байж, бусдад өршөөнгүй хандаарай.

Мэлхий

Хайр дурлал , гэр бүл : Хэрвээ та одоо хүртэл хайр сэтгэлтэйгээ учраагүй бол энэ сар тэр гайхамшигтай зүйлийг хүртэж мэдрэх нь. Зөвхөн хайрлаж дурлаад зогсохгүй, сүй тавих, хуримын тов тогтоох ч магадлал өндөр байна. Мөн хайртай хосууд хамтдаа аялах дүр зураг бууж байна. Тэгвэл аль хэдийнэ хосоо олсон хүмүүсийн хувьд итгэлцлийн асуудлаас болж ширүүн маргаан хийж, харилцаагаа тасалж ч болзошгүй. Гэсэн ч таны хүлээж буй дараагийн харилцаа тань өмнөхөөс илүү сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлэх болно.

Ажил , мөнгө : Ажил төрөл, бизнесийн хувьд түншүүдийн харилцаа, тэр тусмаа гадаад харилцаа нэлээд бэхжиж батжина. Мөн шинэ үүрэг хариуцлага хүлээж авч болно. Ажлаа зүй зохисоор нь хийж, таагүй нөхцөл байдалд ухаалгаар шийдвэр гарга. Энэ онд таны ажлын нөхцөл байдал дээшилнэ. Шинэ өөрчлөлт танд шинэ үүрэг хариуцлага, түүнийг дагаад сөрөг талуудыг ч авчирч магадгүй юм.

Эрүүл мэнд : Эрүүл мэндийн хувьд сарын дунд хүртэл таагүй байж болзошгүй. Хүмүүсийн таагүй харилцаа таныг ядрааж залхаах болно. Хэрэв ийм нөхцөлд орвол эрүүл мэндээ л анхаарахыг зөвлөж байна. Жолоо барих үедээ анхаарал болгоомжтой бай.

Арслан

Хайр дурлал , гэр бүл : Нөхцөл байдлыг хэтэрхий өөрийнхөөрөө хүчлэх хэрэггүй гэдгийг одод зөвлөж байна. Учир нь, ингэснээр харилцаа чинь муудаж магадгүй. Хамтрагчтайгаа хамт аялалд гарах боломж олон тохиолдоно. Аялал өөр улс оронд, шашин, оюун санааны чиглэлийнх байх бололтой. Хүүхэдтэй холбоотой тулгамдсан асуудал энэ сард гарахгүй. Аялалаар яван өөрсдийгөө амраан ойлголцоход тохиромжтой цаг. Үүргэвчээ үүрээд аялалд маарш!

Ажил , мөнгө : Таны орлого ердийнхөөрөө сайн байна. Орлого тогтмол, хэвийн байх нь хадгаламжаа арвижуулахад нэмэр болно. Мөн хадгаламжаа ахиулахад гэр бүлийнхэн тань ч туслах болно. Таны ажлын чиглэл нэмэгдэж,  шинэ бизнест орох юмуу хамтарсан компани байгуулах боломж гарч ирнэ.

Эрүүл мэнд : Энэ сар эрүүл мэндийн хувьд ч эерэг сайхан сар гарч байна. Ялихгүй аар саар асуудлыг эс тооцвол эрүүл мэнд сайжрах сар болно. Өвчин туслаа ч маш хурдан эдгэрнэ. Хэрэв хуучны архаг өвчтэй бол энэ сар эдгэрэх найдвар тун өндөр байна. Та зан төлөвөө өөрчлөхийн тулд аян замд гарах бололтой.

Охин

Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлийн амьдрал сайнтай, муутай л байх бололтой. Гэхдээ та гэр бүлийнхнээсээ дэмжлэг, тусыг нь харамгүй хүртэх болно. Хайр сэтгэлээр дутаж байсан хүмүүс энэ сард хайрын адис хүртэнэ. Хэрэв та гэрлэх насанд хүрсэн бол оны эхээр сүй тавих юмуу гэрлэх магадлалтай.

Ажил , мөнгө : Ажил төрлийн тухайд өөдөө, уруу холимог сар болно. Таны ажилд хэн нэг туршлагатай хүн шинэ арга зам зааж өгнө. Энэ нь танд томоохон дэмжлэг болж, ажлаа гүйцэтгэхэд тань туслана.Бизнестэй холбоотой урт хугацааны аялал үр дүнтэй, ашигтай байх болно.

Эрүүл мэнд : Энэ таатай үеийг ашиглаад та оюун ухаанаа төвлөрүүлэх, бясалгах, иогоор хичээллэхэд анхаарвал биеэ эрүүл хэвээр нь хадгалж явахад тустай. Сарын зарим үед гэр бүлийн асуудал таны стресст оруулж, ядрааж магадгүй юм. Мөн эцэг эхийнхээ бие, эрүүл мэндэд санаа тавих нь чухал гэдгийг одод сануулж байна. Магадгүй нүдтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.

Жинлүүр

Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлтэй холбоотой шийдвэрээ сайн бодолцож, болгоомжтой гаргах хэрэгтэй гэсэн үг. Магадгүй гэр бүлийн тань зарим хүн хачин ааш авир гаргаж магадгүй. Тэвчээртэй байх нь чухал. Хайртай хүнээ халамжилж, хамт бай. Хожим нь харамсан зүйл гарч болзошгүйг үгүйсгэхгүй шүү.

Ажил , мөнгө : Ажлын газарт зөрчил маргаан үүсч магадгүй. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол туршлагатай хүмүүсээс зөвлөмж зөвлөгөө аваарай. Хэрвээ хэн нэгэнтэй хамтарч ажилладаг бол түншдээ сэтгэл дундуур байх үе гарч магадгүй. Эрсдэлтэй зүйлд хөрөнгөө зарцуулвал мөнгө чинь гацах аюултай тул аливаа зүйлд хөрөнгө оруулах гэж байгаа бол болгоомжтой. 

Эрүүл мэнд : Жижиг гэлтгүй аливаа өвчнийг эртхэн эмчид үзүүлж, эмнүүлж байх хэрэгтэй. Эрүүл мэндээс гадна оюун санааны хувьд амгалан тайван байдал дутагдаж мэднэ. Энэ нь ч эрүүл мэндэд нөлөөлөх бололтой. Мөн төрөл төрөгсдийнхөө эрүүл мэндэд тавих анхаарал халамж нэмэгдэнэ.

Хилэнц

Хайр дурлал , гэр бүл : Энэ сарын эхний хагаст хайр дурлал бүтэмжтэй сайхан байна. Гэрлэх насанд хүрсэн хилэнцийнхэн энэ онд хуримын зар дуулгаж магадгүй. Сүй тавьж, гэр бүл болоход яг тохирсон сайхан ажил гэж зурхайд бууж байна. Гэрлэсэн хүмүүсийн хувьд ч нөхцөл байдал сайхан байх нь. Хань ижилтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэн амар тайван байх болно. Гэр бүлийнхээ хүнтэй хамт аялал зугаалгаар явах төлөвлөгөө харагдаж байна.

Ажил , мөнгө : Ажил төрөл, карьерын хувьд энэ сар таатай байх болно. Од гаригс ивээлээ хайрлаж буй учраас энэ сарын эхний хагаст ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Таны хамгийн их хүсэн хүлээж байсан бизнес аялал энэ сар тохиох болно. Туршлагатай хүмүүстэй тогтоосон холбоо харилцаа ч сайжирна. Хэрвээ та үйлчилгээний салбарт ажилладаг бол боломж бүр өндөр тохионо.

Эрүүл мэнд : Эрүүл мэнд тань сарын эхэнд хэвийн сайн байна. Хэрвээ ямар нэг өвчин туслаа гэхэд тун хурдан эдгэрэх болно.Зарим үед таагүй сэтгэгдэл төрж болзошгүй энэ нь та өөрөө ямар ч хэрэггүй ажил төрөл гүйцэтгэж, өөртөө төвөг удсанаас үүсэх болно. Тэгэхээр иймэрхүү зүйлсээс өөрийгөө хол байлгах хэрэгтэй.

Нум

Хайр дурлал , гэр бүл : Хайр сэтгэлийн тухайд төдийлэн таатай бус үр дүн гарна. Таны уян хатан бус байдал харилцааг тань сүйтгэж магадгүй байна. Тэгэхээр хайр сэтгэлийн харилцаандаа уян хатан, ухаалаг хандахыг зөвлөж байна. Мөн та хайртай хүнийхээ, өөрийнхөө ч нэр хүндийг бодож, үйлдлээ хянаж байх хэрэгтэй. Сарын эхээр ийм байх боловч харин оны дунд үеэс хайр сэтгэлийн харилцаа сайхан болж ирнэ. Дурлалт хүнтэйгээ зугаатай сайхнаар цагийг өнгөрүүлнэ. Гэр бүлийн амьдрал зохиох насанд хүрсэн нэгний хувьд хайр дурлал цэцэглэх болно. Гэрлэсэн хосуудын хувьд ч таатай сайхан байна.

Ажил , мөнгө : Мөнгөний тухайд аз жаргалтай ч гэж хэлж болохоор үе. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Гэвч оны эхэнд бол мөнгө олохын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Гэхдээ таны бүх хүсэл, бодол биелэх болно.  Хэрвээ бизнес эрхэлдэг бол худалдаа бизнесийн орлого сайжирна. Харин томоохон зүйлд хөрөнгө оруулахгүй болгоомжтой байгаарай.

Эрүүл мэнд : Хөнгөн маягийн ханиад шуухнаа тусч магадгүй. Гэхдээ дархлаагаа сайжруулсан тохиолдолд айх хэрэггүй.

Матар

Хайр дурлал , гэр бүл : Элит нэгэнтэй холбоо харилцаа тогтоох магадгүй. Гэхдээ шинэ хайр дурлалтай учирсан гээд хуучнаа үл тоож болохгүй. Харин аль хэдийнэ хайр дурлалаа олсон хосуудын хувьд харилцаа улам гүнзгийрч, батжих болно. Гэхдээ ахуйн жижиг асуудлаа харилцаатайгаа хутгах хэрэггүй.  Матрын ордныхны хувьд энэ онд гэрлэх, хуримаа хийх магадлал өндөр байна.

Ажил , мөнгө : Өөртөө итгэлтэй байдал тань ялалтыг өөрийн гарт авчрах болно. Тан олны хүндлэл хүлээж, нэр хүнд олно. Бизнес, худалдаа арилжаа танд ашиг авчирна. Гэхдээ түүний төлөө та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Зарим ажлын үр дүнг  харахын тулд төлөвлөснөөс бага зэрэг удаа хүлээх хэрэг гарч мэднэ. Таны мөнгөний эх үүсвэр энэ сард нэмэгдэж, цааш нь хурааж хуримтуулах боломж их гарна. Хэрвээ бүр хуучны өр шир байгаа бол энэ сард дарж санаа амарна. Худалдаа арилжаа, бизнес танд ахиухан мөнгө хуримтлуулах боломж олгоно

Эрүүл мэнд : Улирлын чанартай өөрчлөлтүүдийг эс тооцвол эрүүл мэндэд ноцтой асуудал гарахгүй. Харин эхнэр юм уу нөхрийн тань эрүүл мэнд санаа зовоох асуудал гарч магадгүй. Сарын хоёрдугаар хагасаас та өөрөө эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй ба жолоо барихдаа болгоомжтой байж осол аваараас сэргийлээрэй.

Хумх

Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлийнхэн тань танд талархалтай хандах болно. Гэхдээ энэ бол сарын эхний хагасын дүр зураг. Харин хоёрдугаар хагаст эцэг эхтэйгээ тааруухан харилцах явдал гарч магадгүй нь. Хэрвээ гэр бүлийн маргаан гарвал бусдыг шүүхээсээ өмнө өөрийгөө авч үзэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа ямар нэг баримт баталгаа олох гэсний хэрэггүй. Хайр сэтгэлийн тухайд сайн, муу мэдээ хосолсон сар болно. Ганц бие хүмүүс хуучны танилтайгаа хайр сэтгэлийн холбоотой болж магадгүй.

Ажил , мөнгө : Ажил төрөл, бизнесийн хувьд сайн сар гарна. Та туршлагатай хүмүүс, зарим нэг бизнесмэнтэй уулзсанаар ажлын ур чадвар өссөнийг анзаарах болно. Засгийн газрын түвшний юм уу өндөр албан тушаалын хүн танд тусласнаар ажлаас олох орлого тань нэмэгдэнэ. Зарим өрсөлдөгч тань саад бэрхшээл учруулж магадгүй. Гэхдээ та зорилгоосоо буцахгүй. Зорьсон ажлаа ч бүтээж, үүргээ гүйцэтгэх болно.

Эрүүл мэнд : Энэ сар эрүүл мэндээр алзахгүй. Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, иогоор хичээллэвэл тустай.

Загас

Хайр дурлал , гэр бүл : Гэр бүлдээ аль болох анхаарал халамж тавьж байхыг одод санууллаа.Таны хувьд хоёр завин дээр зэрэг хөлөө тавих хэрэггүй гэж одод зөвлөж байна. Зөв шийдвэр гаргахын тулд тэвчээртэй, тайван бай. Хэрвээ өмнө нь хөнгөхөн харилцаа үүсгэж байсан бол энэ эргээд тань дээр бууж магадгүй байна. Аливаа үгийг хэлэхээсээ өмнө тунгаан бодож бай.

Ажил , мөнгө : Сарын эхээр санхүүгийн нөхцөл байдал муудсан нь орлогод тань нөлөөлнө. Шинэ ажил төрөл эхлэх, хөрөнгө оруулах зэргээс зайлсхий. Үгүй бол мөнгө урсаад алга болно. Гэхдээ сарын аль нэг үед урьдчилан таамаглаж төсөөлөөгүй мөнгө олох болно. Харин түүнийгээ үр ашигтай үрэх хэрэгтэй шүү.

Эрүүл мэнд : Эрүүл мэндийн талаас энэ сар эерэг бус байна. Та ялихгүй өвчин туссан ч асуудал үүсгэж мэднэ. Арьс, цустай холбоотой өвчин хүндэрч болзошгүй. Мөн ходоодтой холбоотой өвчлөл таны эрүүл мэндэд нөлөөлөх учраас хоолны дэглэм баримтлах шаардлагатай. Мөн юу гэдэг нь мэдэгдэхгүй тодорхойгүй нөхцөл байдал асуудал үүсгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment