8o
Улаанбаатар хот
mobile menu

Япончууд галт тэрэгний салбарт хувьсал хийж байна

2016-11-01 13:15:00

Япон улс дэлхийд техник, технолгийн салбарын ололт амжилтаараа тэргүүлэх улс билээ. Анх Ялон улс 1964 онд дэлхийн хамгийн анхны хурданы галт тэргийг туршиж, ажилуулж байсан түүхтэй. Япон улс нь дараагийн зуны олимпийн зохион байгуулагч улсаар шалгарч өөрсдийн хурданы галт тэрэгний салбартаа тэргүүлэх ээлжит бүтээлээ гаргахаар зэхэж байна.

Шинээр гарах хурданы галт тэрэг нь бүх цаг үеийн амжилтыг эвдэхээр зэхэж буй бөгөөд цагт 609 км замыг саадгүй туулах ажээ. Энэ нь ойролцоогоор Улаанбаатараас-Архангай ороод Архайнгайн Чулуут сум орох газар юм.
“Маглев” хурдны галт тэргийг  өнгөрсөн жил Фужи уулнаа туршиж байхад цагт 590 км газрыг туулах чадвартай байжээ. Энэхүү технолги нь цахилгаан соронзон долгион ашиглан үрэлтийг багасгаж, урагшлах хурдыг нэмдэг технолги юм.Тус технолгийг Шанхай, Солонгос улсад аль хэдийн ашиглаад эхэлсэн ч тийм их хурдтай биш гэдгийг албаныхан хэлж байв.

 Хамгийн анхны дэлхийн хурдны галт тэрэг болох "Чуо Шинкасен" Токио хотоос өмнөд зүгт орших Нагаяа хот хүртэл 44 минутын хугацаанд туулах чадвартай бөгөөд нисэх онгоцноос хурдан гэдгийг онцолж байна. Харин "Маглев" хурдны галт тэргийг ашиглалтанд оруулж, Осака хүртэл зам тавихаар ажиллаж байна. Энэ нь толгойноосоо гадна 16 хэсэгтэй бөгөөд 1000 зорчигч суулгах боломжтой аж.

Токио хотын галт тэрэгний компаний менежер Томаки Секигийн хэлж буйгаар “Маглев” хурдныг галт тэргийг сайжруулах ажил 1997 оноос хойш үргэлжилж, өнөөдрийг хүргэлээ” гэв.

 
Тэрээр “Маглев” хурдны галт тэргийг 2027 онд бүрэн ашиглалтанд оруулж, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Иргэдээс яагаад ингэж их удаад байгаа шалтгааныг байнга асуудаг. Хамгийн чухал асуудал бол бага зардлаар ихийг бүтээх, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг гол зорилго болон эрхэмлэж байна гэж онцоллоо.

Токио хотын галт тэрэгний компаниас мэдээлж буйгаар энэ нь Токио хотын зам, тээврийн асуудлыг шийдэж байгаа болохоос 2020 онд болох Олимпийн наадамтай ямар ч холбоогүй хэмээн тайлбарлалаа. Япон улсын зүгээс энэхүү технолгийг АНУ-д худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абе энэ төслийн хамгийн том “фан” ажээ. 

Энэхүү хурдны галт тэргийн туршилтын ажил үргэлжилсээр байгаа бөгөөд  зорчигчдын аюулгүй байдал, хэт хурдтай тул эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж,зорчигчын дотор эвгүй оргих мэдрэмжийг хэрхэн багасгах талаар ажиллаж байна. “Маглев” хурдны галт тэргийг явж, өнгөрөхөд чимээ шуугиан их гарахгүйг онцолж байна. Ингэсэнээр Токио болон бусад хот сууринд оршин сууж буй иргэд дуу чимээний бохирдолтой нүүр тулахгүй гэв.Тус хурдны галт тэргийг явуулахын тулд их хэмжээний туннелийг барих шаардлагатай бөгөөд зам хийх ажлыг хамтад нь хийж, гүйцэтгэж байна. 

Эх сурвалж:CNN

chuhal.mn
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
вакум хоолойн галт тэргийг транзит тээврийн гэрээнд
2020/03/01 66.181.183.169