Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр "Дэлхийн утга зохиол, соёлын түүхээс" сэдэвт лекцийг МУБИС-ийн оюутнуудад уншиж байгаа аж. Түүний талаар хүмүүс янз бүрийн мэдээлэлтэй байдаг ч Монголын утга зохиол, орчуулгын салбарын тэргүүнд бичигдэхээр мэдлэгтэй хүн гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Ямартай ч тэрбээр Солонгост биш эх орондоо байж нам гүмхэн амьдарч байгаа төдийгүй оюутан залууст үнэтэй зөвлөгөө өгч байгаа аж. Мөн ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтгэж эхэлсэн нь энэ бололтой.




