8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жамъяанхоролыг гавьяатад тодорхойлж, А.Отгонбаяр СУИС-ийн урилга гардлаа

2015-12-14 17:06:00

"Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар Дархан-Уул аймгийн хөгжмийн "Эгшиглэнт чимээ" хамтлаг шалгаран 100.000.000 сая төгрөгийн эзэн болсон билээ. Үүнтэй холбогдуулан тус xамтлагийн багш С.Жамъяанхоролыг Дархан-Уул аймгийн Боловсролын газраас Монгол улсын гавьяат багш цолонд тодорхойлжээ.  Тэрбээр олон жил хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсэгийг өөрөө хийж урласан байна. Мөн тус уралдааны гуравдугаар байрт шалгарсан А.Отгонбаярт СУИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй сурах эрхээр шагнасан байна.  Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр баяр хүргэн, амжилт хүсээд энэхүү эрхийн бичгийг гардуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл