8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Одгэрэл: Мөнхжүүлсэн цэцэг 3-5 жил ямар ч хувирал үзүүлэхгүй амьд харагддаг

2016-11-04 09:13:00

Хүн бүр өөр, өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Зарим нь сонирхлоо мэргэжил болгодог. Тэдний нэг нь цэцгийн дизайнер Б.Одгэрэл юм. Тэрбээр багаасаа цэцгэнд хайртай байсан бөгөөд сонирхлоо хөгжүүлэн Япон улсад цэцгийн дизайнерын мэргэжил эзэмшжээ. Түүнтэй цэцгийн урлагийн талаар ийнхүү ярилцсанаа хүргэе.

- Цэцгийн дизайнер мэргэжилтэй гэхээр надад төдийгүй уншигчддад их сонин содон сонсогдож байна л даа. Энэ мэргэжлийнхээ талаар сонирхуулна уу?

-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын уншигчддад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Эхлээд өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу. Намайг Баянбатын Одгэрэл гэдэг. Би 2004 онд ШУТИС-ийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Сургуулиа төгсөөд япон улсад нэг хэсэг амьдарсан. Японд байх энэ хугацаандаа сонирхлынхоо дагуу цэцгийн дизайнер, зөвлөх мэргэжил эзэмшсэн юм. Миний ээж 1998 онд анхны гэж хэлж болохоор тайрмал цэцгийн дэлгүүрийг нээж байсан. Цэцэгчин  хүн л дээ. Тухайн үед ээжийнхээ ажилд сургуулийнхаа хажуур тусалж өгдөг байлаа.

Нэг үгээр хэлбэл, 1998 онд анх цэцгийн өргөсөнд “хатгуулсан”. Тэр үеэс хойш цэцэгт дурлаж, түүнийг шохойрхож, шимтэж ирсэн.  Дэлхийд танигдсан цэцэг амьдруулах зүйл нь японд соёл, урлаг болтлоо өндөр хэмжээнд хөгжсөн. Харин монголчуудын хувьд хувцасны дизайнер гэж мэдэхээс хатаамал цэцгийн  дизайнер, зөвлөх гэхээр тэр бүр мэддэггүй болов уу. Яагаад гэвэл цэцгийн соёл манай улсад төдийлөн сайн хөгжөөгүй байна. Аливааг хийнэ гэдэг тухайн зүйлийнхээ нарийн арга, технологийг эзэмшиж илүү мэргэжлийн мэргэшсэн хэлбэрээр суралцахыг хэлдэг. Үүний адил цэцгийн нарийн арга, технологи мэргэжил эзэмшсэн. Дэлхийн олон оронд хөгжсөн энэ ховор мэргэжлийг эзэмшиж монголд яагаад хөгжүүлж болохгүй гэсэн үүднээс японд суралцсан. Төгсөөд монголд цэцгийн энэ соёлыг яагаад хөгжлүүлж, дэлгэрүүлж, олон нийтэд хүргэх зорилгоор энэ чиглэлээр ажиллаж байна.

Дэлхийн олон оронд хөгжсөн энэ ховор мэргэжлийг эзэмшиж монголд яагаад хөгжүүлж болохгүй гэсэн үүднээс японд суралцсан.

- Цэцэг мөнхжүүлэх урлаг хаанаас үүсэлтэй, хэзээнээс бий болсон байдаг юм бэ?

-Цэцэг мөнхжүүлэх нь дан ганц япон технологи биш л дээ. Гарал үүслийн хувьд Викториягийн үед Европоос эхтэй гэж үздэг. Япончууд цэцэг гэлтгүй жижиг, чанартай чамин зүйлээр гэрээ гоёж, ойр орчмоо чимэглэх дуртай хүмүүс.

- Манайд амьд цэцгийг мөнхжүүлэх боломжтой юу?

-Япон улсад амьд цэцгийг мөнхжүүлэх арга технологи өндөр хөгжсөн байдаг. Сүүлийн жилүүдэд тэр хэмжээгээр цэцгийн урлагийг өндөр төвшинд хөгжүүлж байгаа улсын тоонд зүй ёсоор багтдаг. Бид мөнхжүүлсэн цэцгээ Япон улсаас оруулж ирдэг. Тэнд мөнхжүүлчихээд нааш нь авчирдаг. Цэцгийг мөнхжүүлнэ гэхээр тусгай бодис, уусмалд оруулдаг. Энэ нь хэдэн жилээр ч хамаагүй яг амьд юм шиг байж чаддаг. Мөнхжүүлсэн цэцэг тод өнгөө бага зэрэг л алддаг. Манай оронд болохгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ эхлээд манай улсад цэцгийн соёл дэлгэрүүлж, олон нийт ойлгоод хүлээж авах хүртэл их цаг хугацаа шаардана. Мэдээж цэцгийн соёл, урлаг хөгжиж, дэлгэрсэн үед цэцэг мөнхжүүлэх бүрэн боломжтой. 

Цэцэг мөнхжүүлэх нь дан ганц япон технологи биш л дээ. Гарал үүслийн хувьд Викториягийн үед Европоос эхтэй гэж үздэг.

-Тусгай бодисоор мөнхжүүлдэг гэхээр хүний биед хортой юу?

-Хүний биед ямар ч хор хөнөөл байхгүй, агаад гэхээр цэцэг мөнхжүүлэх урлаг нь 1800 оны үеэс үүдэлтэй гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм билээ. Тухайн үеийн Английн хатан хаан үсний хатгуур, энгэрийн гоёл, өдөр тутамдаа хэрэглэж болох бүхий л зүйлд мөнхжүүлсэн цэцгийг хэрэглэдэг байсан. Энэ нь тухайн хүний ихэмсэг, тансаг байдлыг илтгэхээс гадна нэр хүнд дээдсийн хүрээллийг тодотгож өгдөг байж. 

-Энэ жилийн цэцгийн онцлог, зонхилох өнгө, тренд юу байв?

-Энэ жилийн цэцгийн дизайны хувьд хөвсгөр, том харагдуулсан загвар зонхилсон. Өнгөний хувьд маш тод улаан, хүрэн өнгө давамгайлсан. Ази, Европын орнуудад цэцгийн загвар өөр өөр байдаг. Манай орны хувьд олон улсын чиг хандлага, трендын дагуу ажиллана гэхээр хэцүү л дээ. Учир нь цэцгийн соёл хөгжөөгүй болохоор хүлээж авах хүн хэр болон вэ гэсэн асуудал урган гарч ирдэг. Хурим найрын хувьд ярихад тухайн бэр хэт тод өнгийн цэцгийн баглаа хүсч байлаа гэхэд эргэн тойрны хүмүүс, тэр зааланд тод өнгө зохихгүй байх жишээтэй. Манайх тогтмол хурим найрны цэцгийн ажлыг хариуцаж ажилладаг л даа. Энэ тохиолдолд ихэнхдээ бэрийн сонголтыг хүндэтгэж, дуртай цэцэг, өнгө, захиалсан загвар зэргийг нь харгалзан үзээд цэцгийнхээ дизайныг гаргаж өгдөг.   

-Мөнхжүүлсэн цэцэг өнгөө хэдэн жилийн хугацаанд хадгалах боломжтой вэ?  

-Нар, гэрэлний шууд тусгалаас хол тавьсан тохиолдолд мөнхжүүлсэн цэцэг 3-5 жил ямар ч хувирал үзүүлэхгүй  яг амьд цэцэг шиг харагдана. 

-Үнэ, ханшийн хувьд ямар байх вэ?

-Үнэ, ханшийн хувьд тогтсон зүйл байхгүй. Тухайн хүний хүссэн өнгө, загвар, хэлбэр хэмжээгээс хамаарч захиалгаар цорын ганцыг хийж өгдөг. Өнөөдөр хүн 40-50 мянган төгрөгийн цэцгийн баглаа аваад 7-10 хоноод үхчихдэг. Гэтэл энэ 40-50 мянган төгрөгөөр мөнхжүүлсэн цэцэг захиалбал эмэгтэйчүүд гоо сайхны ширээнийхээ өмнө,  толь, орныхоо хажууд өмнө тавих дажгүй цэцэгтэй болно. Чанарын хувьд илүү дээр удаан хэрэглэнэ. Цэцгэнд дуртай, шимтэж хардаг хүмүүс өдөр болгон амьд цэцэг харж нүд, сэтгэлээ баясгаж түүнээс таашаал авах нь илүү болов уу. Нэг үгээр хэлбэл 50 мянган төгрөгөөр 7 хонох уу эсвэл таван жил болох уу гэсэн асуудал урган гарч ирнэ. Энэ нь тухай хүний сонголт.

-Цэцгийн баглааг зохиомжлоход юу чухал үүрэгтэй вэ?

Цаг агаарын хувьд ямар ч асуудал байхгүй. Гол нь мөнхжүүлсэн цэцэгний хадгадалт их чухал.

-Цэцгийн баглааг янз бүрээр ямар ч хэлбэр хэмжээтэйгээр зохиомжилж болно. Зохиомжлохоос өмнө чимэглэх зүйлсээ нарийн мэдрэмжээр сонгох хэрэгтэй. Мөн өөрт байгаа зүйлийг ашиглаад хөнгөн чимэглэж ч болдог. Цэцгийн дэлгүүр нээж байсан үеээс хойш өнөөдрийг хүртэл 18 жилийн хугацаанд өнгөрч. Энэ хугацаанд хэрэглээгээ дагаад их хөнжсөн  байна. Зарим улс оронд ганц хоёрхон ширхэг цэцгийг янз бүрийн чимэглэлээр баглаагаа баяжуулдаг, Миний хувьд бол олон төрлийн цэцгийг өнгө дагуу уусгаж зохиомжлох их дуртай. Мөн хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэх нь хамгийн чухал. Цэцгийн баглааг амьдруулдаг нэг зүйл бол чимэглэл материал байдаг. Шүр, сувд, навч цэцгийн иш зэрэг янз бүрийн зүйлээр чимэглэж болно. Хамгийн гол нь зохицуулах нь чухал. Зохиомжгүй хэт их чамин зүйл утга агуулга алдуулж, чанаргүй харагдуулах нь ч бий.

-Цэцэг мөнхжүүлэхэд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөх үү. Манайх эрс, тэс уур амьсгалтай шүү дээ?

-Цаг агаарын хувьд ямар ч асуудал байхгүй. Гол нь мөнхжүүлсэн цэцэгний хадгадалт их чухал. Манайхан таримал цэцгийг цонхны тавцан дээр тавиад хэвшчихсэн. Үүнтэй адил мөнхжүүлсэн цэцгээ цонхны тавцан дээр тавих гээд байдаг. Мөнхжүүлсэн цэцгийг  нар, гэрлийн шууд тусгалаас хол тавих хэрэгтэй.  Мэдээж тоос, шороогүй газар хадгалах хэрэгтэй.  

-Арчилгаа хэр шаардах вэ. Арчилах тусгай арга технологи гэж бий юу?

-Мөнхжүүлсэн цэцгийг шилэн хоргонд хадгалдаг. Тиймээс арчиж цэвэрлэх, усалгаа шаардахгүй. Тоосыг үлээх юм уу, зөөлөн өдөн гөвүүрээр цэвэрлэх хэрэгтэй. Мөнхжүүлсэн цэцэг гэдэг нь ерөнхийдөө хатаамал байдалд оруулж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс цэцэгний дэлбээнд хүрэх тоолонд хугарч хугарал үүсдэг. Тиймээс маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

-Хурим найр, ёслол, нээлтийн арга хэмжээнд цэцгийн зохиомж хийж өгдег гэхээр тухайн орчныг цэцгээр чимэглэж, сайхан уур амьсгал бүрдүүлнэ гэсэн үг үү. Амьд цэцгээр хийх үү?

-Ер нь тэгж ойлгож болно. Хурим найранд заалны болон хосын орж ирдэг хэсгийг амьд цэцгээр илүү сайхан байхаар зохиомж хийдэг. Гадны орны жишгээр бол амьд цэцгээр тансаг орчныг гоёсон байдлаар зохиомжилж өгдөг. Мөн тухайн хүний хүсэлтээр дуртай цэцэг, сонирхол зэргээс хамаарч өөр өөр зохиомжлон орчныг бүрдүүлэх зураг гаргадаг.

-Сүүлийн үед хүмүүс цэцгэнд илүү ач холбогдол өгдөг болсон юм шиг санагддаг. Энэ тал дээр санал нийлж байна уу?

-Санал нийлж байна. Хэн нэгний баяр дээр очиход цэцэг бариад очно гэдэг соёл, бас хүндлэл. Энэ нь цаашид илүү соёл, урлаг тал руугаа илүү хөгжөөсэй л гэж хүсч байна.

-Он гаргаад цэцгийн сургалт явуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаар сонирхсон хүмүүст мэдээлэл өгнө үү?  

-Гэрийн эзэгтэй нараас энэ талаар сургалт явуулаач гэсэн санал их ирдэг. Бүсгүйчүүдэд өөрийнхөө хийсэн цэцгээр гэр орноо гоёх сонирхол их байдаг юм шиг санагдсан. Эдгээр саналын дагуу он гаргаад сургалт явуулахаар төлөвлөж байна. Цэцгийн сургалт гэдэг утгаараа монголдоо анхдагч болно.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
harshil
tarimal tsetsgiig uhert iduuleh geheer ogt iddeggui yum bn lee turshij uzsen tegeheer manaid zarj bgaa tsetseg yamar baihav olon hun harshiltai bolson hor honool hytadaas mash hymd uneer zooj baihaa b
2017/09/07 182.160.0.183
bod
tsetseg meddegui hund l naad ugee yarij tenegt suuliin ued tsetsegnees mash ih harshil avch bgaa hiimiin element ih hemjeegeer oruulj monhjuuldeg yum boon harshil
2016/11/05 182.160.38.149
otgon
sain uu ene urlagiig olon jiliin umnuus sonirhoj durlasan anh setguuld garsan utsiig ni hadgalaad 1 yarisan goe bna uulzaj sonirhmoor bna olon jil huleelee lav 3 jil
2016/11/04 124.158.74.119