8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын кибер спортын багууд 150 мянган ам.долларын төлөө өрсөлдөнө

2016-11-04 09:25:00

Энэ сарын 10-13нд Монголын Team Taivnaa болон TheMongolz баг Малайзын Куала Лампур хотод болох 150 мянган долларын шагналын сантай ROG Masters тэмцээний урьдчилсан шалгаруулалтад зүүн азийн бүсээс шалгарчээ. Тэмцээнд Малайзын Fnatic болон Дота сонирхогчдын фаворит Team Secret урилгдсан юм. 

Тэмцээн нь Азийн дотагийн шилдгүүдийн цуглаан болох учиртай боловч Европт харъяалалтай Team Secret-ийг урих болсон шалтгаан нь тэдний шинэ бүрэлдэхүүнд 3 ази тоглогч багтсан мөн Бостон мэйжорт шалгарч чадаагүй учраас уг тэмцээнд оролцох боломжтой болсонтой холбоотой гэнэ.
Уг тэмцээнд нийт 12 баг өрсөлдөх ба Филлиппиний Mineski, Бостон Мэйжорт уригдсан Execration, Хятадын EHome.X болон Энэтхэг, Австралийн багууд өрсөлдөх аж.
Тэмцээнд оролцох багууд:

  • FNatic (Малайз)
  • Team Secret (Европын холбоо)
  • Natural 9 (Австрали)
  • Big and Black (Австрали)
  • Team Taivnaa (Монгол)
  • The Mongolz (Монгол)
  • Execration (Филлиппин)
  • Mineski (Филлиппин)
  • Max.X (Хятад)
  • EHome.X (Хятад)
  • Entity (Энэтхэг)
  • Aggressive 5 (Энэтхэг)
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Би
Амжилт хүсье.
2016/11/04 59.10.242.233