8o
Улаанбаатар хот
mobile menu

"FINANCIAL TIMES": Монгол шиг өндөр хүүтэй зээл олгодог газар байхгүй

2016-11-08 09:00:00

Монгол улсын нийгэм цаг үе, эдийн үасгийн байдал тогтворгүй болж, ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам буурч, засгийн газрын гадаадын өрийн хэмжээ урд хожид байгаагүйгээр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын эдийн засгийн талаар гадны хэвлэлүүд шуурч, эдийн засгийн хямралаас хэрхэн, яаж, гарах талаар санал бодлоо  солилцож уралдаж байна. Энэ удаагийн нийтлэлээр Монголд орж ирэх "Bank of China"-гийн асуудлыг "The Financial Times" хэрхэн бичиж, нийтэлсэн талаар хүргэж байна. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол улсын эдийн засгийн байдал сайжирч, ард олон сэтгэл тэнүүн амьдрах болж, ДНБ 17 хувь хүртэлээ өсөж байсан. Монгол улс нь өргөн уудам нутагтай, эрдэс баялагаар баян ч зөв зохион байгуулалт, менежментгүйгээсээ болж "алтан дээр суусан гуйлгачин" хэмээн олон улсад цоллож байна. 

Монгол улс газар зүйн хувьд хоёр том орны дунд "бупер" улс хэмээн нэрлэгддэг бөгөөд далайд гарцгүй орны хувьд ОХУ, БНХАУ-аас эдийн засаг, улс төрийн бодлого тэр чигтээ хамаарч аль нэг талыг дуурайх эсвэл тэнцвэргүй болж эхэлдэг. Иймд Монгол улс гуравдагч хөршийн бодлогыг эхлүүлсэнээр тэнцвэртэй болж, эдийн засгийг хурдацтай өсгөхөд чухал түлхэц болох юм. Хэрэв урд хөршийн бодлого хэт давамгайлбал Камбож, Лаос зэрэг орны араас жагсаж, төр засгийн байдал тогтоворгүй болох аюултай хэмээн financial times вебсайтад онцолж байна.

Сүүлийн үедМонгол төгрөгний ханш буурч, бодлогын хүүг 4,5 хүргэсэн ч байдал дээрдсэнгүй. Санхүүгийн хямрал цааш үргэлжилбэл бизнесийн байгууллага хувь хүн бүр санхүүгийн ноцтой дарамтанд орж, зээлээ төлөхийн тулд дахин өөр эх үүсвэрээс мөнгө зээлж, санхүүгийн байдал дордох болно гэдгийг анхааруулж байна.2014 онд нийгмийн халамж, ажилгүйдлийн түвшин 22 хувь байсан бол 2016 онд 39 хувь болж өссөн сөрөг үзүүлэлт гарлаа. 

Олон улсын шинжээчдийн  таамаглаж буйгаар Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ 23,5 тэрбум ам доллар байсан бол засгийн газар дангаараа 8,5 тэрбум ам долларын өртэй гэж мэдээлжээ. УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Бид өөрсдийн эдийн засгийг сэргээхэд маш их цаг орно. Байдал улам бүр дордож байна” гэлээ. Өнгөрсөн гуравдугаар сард 580 сая ам долларын бондыг"Хөгжлийн банк"-аар дамжуулан гаргасан. Иймд Монгол улс ирэх хоёр жилд өрөө дарж, 1,8  тэрбум ам долларыг төлнө. Уул уурхайн салбар иргэдийн болон засгийн газрын төсөөлж байгаа шиг хурдан сэргэдэггүй бөгөөд удаан хугацааны сайн менежментийн үндсэн дэр сэргэдэг гэв. Олон улсын санхүүгийн шинжээчдийн үзэж буйгаар"Монгол шиг ийм өндөр хүүтэй зээл олгодог газар байхгүй" хэмээн онцлосон юм.

Монгол улсын засгийн газар өрөө төлж чадахгүй

Өдөр ирэх тусам төгрөгний доллар, юаньтай харьцах ханш унаж, монголын засгийн газар эдгээр валютаар  зээлээ төлөх нь тохиромжгүй болж хувирч байна.Монгол улсад 7000 гаруй том, жижиг Хятадын компани үйл ажилллагаагаа явуулж байна. Монголчууд гадны хөрөнгө оруулалтай банкуудыг өөрийн эх орондоо нэвтэрч оруулах сонихолгүй байгаагаа илэрхийлж байна. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг дотоодын банкууд хувь хүнд жилдээ 22-28 хувийн хүү байгууллагад 36 хувийн хүүтэй зээл санал болгодог. Харин Хятадын томоохон арилжааны банкууд жилийн 5,6 хувийн хүүтэй зээл олгох юм.Хятадын банкийг өөрийн нутагтаа оруулсанаар дотоодын банкны  үйл ажиллагаа доголдож, бага хүүгээр их хэмжээний зээл олгож, Хятадаас хамааралтай болохыг өгүүсгэхгүй юм. 

Эх сурвалж: Financial Times 

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
Мэдээж айдйс төрүүлнэ. Хүсмээр юм биш
2016/11/08 202.179.29.196
  • Recent
  • Most Read
  • Most Comment