Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний гурван туслахыг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газрын ажилтнууд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн санхүүгийн үйл ажиллагааг шалгалт хийж, тус компанийн дансанд Самсунг компани өнгөрөгч оны 10-р сард 3 тэрбум 500-н сая вон буюу хоёр сая 800-н мянган евро шилжүүлсэнг илрүүлсэн юм.Тэгвэл Самсунг компани нь энэхүү мөнгийг компанийн цаашдын үйл ажиллагаанд Засгийн газраасаа дэмжлэг авах зорилгоор бэлэглэсэн байж болзошгүй ажээ.
Энэ тухай бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн хамтран эзэмшигч байсан Роберт Куйпс, Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.