АНУ-ын сонгуулийн санал хураалт муж нутгийн цагийн бүсээс хамааран өөр, өөр байгаа билээ. Тэгвэл АНУ-ын зүүн муж Индианад орон нутгийн цагаар 6 цагт дуусаж, хамгийн сүүлд Аласкад үд дунд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. АНУ-ын тухайд ажилтай иргэдийн саналыг өгүүлэхийн тулд ажлын цаг эхлэхээс өмнө сонгуулийн хайрцгийг эрт нээж, санал хураах ажлыг эхлүүлдэг байна.
Сонгуулийн санал хураалт хамгийн түрүүнд Индиана, Кентаки мужуудад орон нутгийн цагаар 6 цагт хаагддаг. Харин Флоридад орон нутгийн цагаар 7 цагт санал хураалтыг хаах юм. Үүний дараа Мичиган болон Илнойсд сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар оройн 8 цагт хаагдана. Хамгийн сүүл үд дунд 12 цагт сонгуулийн санал хураалт дуусах юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар АНУ-ын хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр өөрсдийн тоо баримт, судалгааг танилцуулан мэдээлэл хүргэх боломжтой ч албан ёсны мэдээлэл гарсанаас хойш худал мэдээлэл түгээвэл байгууллага өөрөа хариуцдаг аж. . Сонгуулийн дүнг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө мэдээллэх болно.