8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүдийг цаазалжээ

2015-12-15 10:56:00

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрийн фэйсбүүк хуудастаа дауны синдромтой төрсөн бага насны 38 хүүхдийг цаазлаж буй бичлэгээ байршуулсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байна. Хэт даврагчид аллахын тушаалаар дээрх хүүхдүүдийг цаазалсан хэмээн мэдэгдсэн байна.  Тус бүлэглэл дауны синдромтой төрсөн хүүхдүүдийг ээжийнх нь хамтаар устгахаа сануулж, “Энэ бол бидний дүрэм. Бидэнд гай, ачаа болох хүмүүсийг шууд устгах болно” гэсэн байна.

Цаазын ялыг Сирийн Мосул хотноо үйлдсэн бөгөөд хүүхдүүдэд шууд үхэлд хүргэх тариа тарьжээ. Сирийн хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр “Амиа алдагсдын хамгийн бага нь нэг долоо хоногтой” гэжээ. НҮБ-ын Хүүхдийн сан “Энэ бүлэглэлийг устгахгүй бол хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байх болно” гэж мэдэгдсэн аж. Дауны синдромтой хэмээн амиа алдсан хүүхдүүдийн эцгүүд нь тус бүлэглэлийн дайчид гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл