АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-д айлчилж байна. Керри өнгөрсөн сараас хойш Москва хотноо айлчилна хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч түүний айлчлалын тов тодорхойгүй байсан юм. “Нарийн бичгийн даргын айлчлалын зорилго Сирийн хямралыг асуудлыг цэгцлэх” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгджээ.Айлчлалын үеэр Жон Керри, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах гэнэ.
Керри, Путин нар уулзана
2015-12-15 12:40:00