ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путин АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трампд баяр хүргэж, хоёр минут 30 секундын бичлэг хийж, цацжээ.
Владимар Путин өөрийн мэдэгдэлдээ "АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд баяр хүргэж байна. Тэрээр өөрийн мөрийн хөтөлбөртөө ОХУ-тай харилцаагаа сайжруулах талаар тусгасан гэдгийн мэдсэн. Магадгүй энэ бүхнийг хийхэд амар байхгүй л болов уу. Хоёр орны харилцаа муудсан нь бидний буруу биш. Тиймээс энэ үеэс эхлэн хоёр орны хамтын ажиллагааг сайжруулж, эдийн засаг, нийгэм улс төрийн бүхий л салбарт хамтран ажиллахад ОХУ бэлэн байна" гэжээ.