8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонголтондоо эргэлзсэн Америкчууд Трампыг эсэргүүцэж байна

2016-11-10 11:59:00

Өнгөрөгч Мягмар гарагт болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж сая сая Америкчууд “Not My President” буюу "миний ерөнхийлөгч биш хэмээн" жагсаж байна. Өчигдөр болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд саналаа хэнд өгөх ньтодорхойгүй байдаг “савлагч мужууд” өөрсдийн сонголтыг Трампд өгсөнөөр барианд хүрч 276 мандат авч ялалт байгуулсан. Сонгуулийн санал хураалтын дүн гармагц Америкчууд жагсаж, хурцадмал байдал АНУ даяар үүсээд байна. 

Хоёр цагийн өмнө Нью-Йорк хотын Манхаттанд жагсагчид жагсаж, “Трамп” цамхаг руу чиглэн алхаж байсан байна. Уг эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор олон нитйин зам талбайд эмх замбараагүй байдал үүсч “Миний хүсэж байсан ерөнхийлөгч биш” хэмээн хашгирч, жагсаж байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал Нью-Йорк, Калифорниа хотод болж уур амьсгал шүрүүн байгаа талаар эх сурвалжууд, иргэд мэдээлж байна.

Доналд Трамп Мексикчүүдийг “нүд үзүүрлэх” нь зөв үү?

Доналд Трамп өөрийн мөрийн хөтөлбөртөө цагаач иргэд болон Мексик, АНУ-ын дундуур хана босгоно хэмээн хүний эрхийн асуудлыг зөрчиж, ноцтой асуудал гаргаж байсан. Тэгвэл Мексикчүүд Трампын бодлогыг эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгэж байна.

Эл асуудалтай холбоотойгоор Мексикийн ерөнхийлөгч Пена “Хоёр орны найрсаг харилцаа хэдхэн хормын дотор нурж, хана бослоо” хэмээн онцолжээ. Мөн Мексикийн иргэн Хосе Блүүмбергт өгсөн ярилцлагандаа “Америкчууд аль хэдийн Мексикчүүдийг нүд үзүүрлэж, дээрэлхэж эхэлсэн. Надад үнэхээр аймшигтай санагдаж байна” гэв.     

АНУ-ын хувьд Мексикчүүд худалдаа, арилжааны салбарт  томоохон түнш бөгөөд АНУ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Мексик, АНУ-ын хооронд дахь худалдаа арилжааны эрчимтэй хөгжилөөс үүдэн 6 сая америк иргэн ажлын байраар хангагддаг гэнэ. Иймд Трампын явуулах мөрийн хөтөлбөр нь түүнд ашигтай болохоос АНУ-ын худалдаа, эдийн засгийн салбарт ашиггүй болж үлдэх юм. 

Оюутан, залуус шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагсаж байна.

Олон оронд төрийн эргэлт хийж, сайхан нийгмийг цогцлооход залуусын үүрэг оролцоо их гэдгийг бид бүхэн сайн мэддэг билээ. Дэлхийн түүхийн шаргал хуудас ч гэрчлээд өгдөг. Тэгвэл АНУ-ын ахлах, коллеж, их сургуулийн оюутнууд Доналд Трампыг сонгогдсонд эсэргүүцэн жагсаж эхэллээ.

Мөн оюутан, залуус өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан бослого хөдөлгөөнтэй холбоотой зураг оруулж, #notmypresident гэх хаштаг үүсгэн санал бодлоо хүчтэй илэрхийлж байна. Тухайлбал Калифорниа хотод  Беркелея ахлах сургуулийн  1500 сурагчид багшийн хамтаар орон нутгийн цагаар өглөөний 9 цагаас эхлэн жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн Калифорниа, Коннектикутын  их сургуулийн 4000 гаруй оюутан түүнийг эсэргүүцэн жагсаж байна. Нэмэн хэлэхэд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Калифорниа, Коннектикут, Массачуэтсд “цэвэр” ялалт байгуулсан юм. 

Одоогийн байдлаар АНУ-ын Сиатле, Филладелфиа, Чикаго, Калифорниа, Манхаттан зэрэг газруудад эсэргүүцлийн жагсаал эрчтэй байгаа талаар the guardian мэдээлж байна.Эдгээр жагсагчид “Трамп төрөөс савараа тат, цамхагаа нураа” хэмээн шаардан жагсаж байна. 

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл