8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ зул сараар 38 жилийн дараах “Бүтэн сар” гарна

2015-12-15 12:41:00

Зул сарын оройг хүн бүхэн бүтэн сартайгаар төсөөлдөг. Тэгвэл тэрхүү мөрөөдлийн сар 38 жилийн дараа энэ жил гарах гэж байна. "The weather Channel" энэ тухай мэдээлжээ. Ингэхдээ “38 жилийн дараа буюу энэ жилийн Зул сарын баярын орой “Бүтэн сар” тэнгэрт харагдах онцгой үйл явдал болно. Хамгийн сүүлд 1977 оны Зул сарын баярын орой бүтэн сар үзэгдэж байсан” гэсэн байна. Үүнтэй холбогдуулан NASA" -гаас дээрх цагт сарыг харахад хамгийн тохиромжтой хугацааг гаргажээ. Тэд “12 дугаар сарын 25-ны 19 цаг 11 минутанд тэнгэр рүү хараарай” гэсэн байна. Энэ нь дээрх цагт сарыг харахад хамгийн тохиромжтойгоос гадна сар хамгийн томоор харагдах болно гэж үзжээ. Дараагийн бүтэн сартай зул сарын орой бол 19 жилийн дараа буюу 2034 онд тохиох юм байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment