8o
Улаанбаатар хот
mobile menu

Барак Обама Доналд Трампыг “Цагаан ордон”-д хүлээн авч уулзана

2016-11-10 14:07:00

Барак Обама АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр баяр хүргэхийн сацуу, албан тушаалаа хэрхэн солилцох талаар зөвлөлдөж ярилцлаа. Түүнийг эсэргүүцэж буй мянга, мянган жагсагчид зогсож байгаа ч энэ үйл явдлыг үл тоон тэд уулзна. 

Уулзалтын үеэр Меланья болон Мишель Обама нар уулзах юм байна. “Цагаан орд”-ны хэвлэлийн албаны төлөөлөгч Жош Эрнест “Обама Трамптай болох уулзалтаа хүнд болно гэж төсөөлж байгаа ч санасныг бодоход тэд амархан ойлголцох байх” гэв. 

Барак Обама лхагва гарагт дүн гармагц ялагчид утсаар баяр хүргэсэн. Тэрбээр ард түмний сонголт шинэлэг, мэргэн байсан талаар онцоллоо. 
Доналд Трамп өөрийн мөрийн хөтөлбөртөө улс орныхоо дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарыг ахиулж, эдийн засгийн өсөлтийг одоо байгаа түвшинээс хоёр дахин өсгөхөө амалсан. Бүгд найрамдах намын дарга Ринси, Прейбус “Доналд Трамп алхам бүрээ яг цав тооцдог хүн. Бизнесийн салбарт манлайлдаг тул улс орны эдийн засгийн түвшинг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэв.

Эх сурвалж:BBC

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл