8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трампын бодлого Азийн орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө

2016-11-10 16:30:00

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсоноор Хятад болон Азийн эдийн засагт ноцтой хохирол учруулна. Трамп дотоодын үйлдвэрийг хөгжүүлж, Хятад болон бусад орноос бараа бүтээгдэхүүн оруулахгүй байх бодлогыг баритмалж байгаа бөгөөд хэрэв биелүүлэхгүй бол хяналт тавьж, татварыг нэмэгдүүлэх болно гэсэн.

Энэ бодлого нь дэлхий дахины томоохон худалдааны түнш Хятадад сөрөг нөлөөтэй.Нөгөө талаас тус оронтой дайн зарлаж байгаагаас ялгаагүй юм. Ингэснээр Хятадаас хамааралтай хэд хэдэн улс, эдийн засаг худалдааны салбарт “хөлдөж” хүндхэн байдалд орж байна.

Хоёрдугаарт эдийн засаг, худалдааны салбар саарч удааширвал хөрөнгө оруулалт багасаж, эдийн засаг муу үзүүлэлттэй гарах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ нь Ази тивийн орнуудын хувьд "сүйрэл" авчирч буй хэлбэр юм.

Эдийн засагч Морган Станлея “Бид Хятадтай хамтран ажиллахаа зогсоовол бидний эдийн засаг, худалдааны салбарт муу. Хэрэглэгчдийнхээ эрэлтэнд тулгуурласан нийлүүлэлтийг хийж чадахгүй" гэв.

Хэрэв Хятадын экспортын түвшин огцом унавал, юань суларч, эдийн засгийн ноцтой байдал тулгарч дан ганц Хятад биш Ази тэр чигтээ"модоо барих"болно гэж Гоулдмен Зак байгууллагаас үзэж байна.

Мөн Трампын хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Мексик, Латин Америкийн оронд 54,5%, Азийн орнууд 32,1 хувийн алдагдал хүлээж, эдийн засгийн байдал дордох юм.  Номура судалгааны хүрээлэнгээс “АНУ-ын хувьд худалдаа эдийн засгийн хамгийн томоохон түнш нь Хятад улс бөгөөд хэрэв хориг тавьбал азийн ядуу буурай, хүчгүй орнуудад өртөх болно"гэлээ. 2012 онд Трамп Өмнөд Солонгостой хамтран чөлөөт худалдааны зах зээлийг ажлыг хойшлуулж, Америкд бий болох 100,000 ажлын байрыг алдсан хэмээн Номура судалгааны хүрээлэнгээс мэдээлж байна. 

Филиппинчүүд цагаачлалын асуудлаар ноцтой хохирол амсах болно. Тус улсын нийт хүн амын 35 хувь нь Америкт цагаачлан амьдардаг бөгөөд цагаачлалын бодлого хэрэгжүүлээд эхэлвэл эдийн засагт ноцтой хохирол учруулж, өрхийн орлого буурч, худалдан авах чадваргүй болно. Дээрхи Хятад, Солонгос, Филиппин зэрэг орнууд АНУ-д ихэнхи бүтээгдэхүүнээ гаргаж, экспортолдог  бөгөөд түүний барьж буй бодлогын хүрээнд Ази тив их хэмжээний алдагдал хүлээх болоод байна. 

chuhal.mn

эх сурвалж: Guardian

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
АМЕРИК ГЭХЭЭС ОРОСОО ГЭВЭЛ ТААТАЙСАН МУУСАЙН ЯНКУУД ДАЛД ОР
2016/11/10 202.9.42.142
зочин
Хятад томрох шаардлагагүй орос манайхд сайн хандвал зүгээрдээ
2016/11/10 203.91.115.36