8o
Улаанбаатар хот
mobile menu

Трампын талаар хэн юу хэлэв

2016-11-11 09:29:00

 

Европын холбоо

Европын холбооны зүгээс Доналд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болсонд баяр хүргэж, Европын холбооны дээд хэмжээний уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн Европын консулын ерөнхийлөгч Доналд Таск, Европын коммиссын ерөнхийлөгч Жеан Клауде Жанкер нар баяр хүргэлээ. Доналд Трамп ерөнхийлөгч болсоноор барууны үзэл сурталтай удирдагчдад зарим талаараа хүнд цохилт болсон ч Трамптай цагаачлал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхамыг хамтран хэлэлцэж, яриа хийхээр төлөвлөж байна. 

НАТО

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг “АНУ-ын цэрэг армийн манлайлалын салбарт хамтран ажиллах, Бруссельд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтанд ирэхийг урьж байна. 

 

Их Британи

Тересса Мая Трампд баяр хүргэхийн сацуу хоёр орны эрх чөлөө, ардчилалын үнэ цэнийг олон улсад мэдрүүлж, худалдаа болон батлан хамгаалахын салбарт хамтран ажиллана гэв

Франц

Францын ерөнхийлөгч Францис Голланде хоёр орны харилцаа сайжирч, эртнээс хамтарсан түншийн хувиар бат бэх харилцаагаа авч үлдэнэ. Гэхдээ хоёр орны сонирхол, ард түмний итгэлцэл хамгийн түрүүнд байхыг санууллаа

Герман 

Канцелар Ангела Меркел "Ямар ч улс орон Европын холбоо, АНУ-ын "хараан"-аас гарахгүй бөгөөд дэлхий дахинд өөрсдийн соёл, харилцаа, цэрэг армийн хүчийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өөрчлөлтийг дэмжин ажиллахад чухал алхамыг хамтдаа хийх болно гэв. 

Итали 

Италийн ерөнхий сайд Маттео Рензи нь Хиллари Клинтоны дэмжиж байсан ч бүх Италичуудын өмнөөс баяр хүргэжээ. Итали болон АНУ-ын хооронд дахь хамтын ажиллагааг сайжруулж, хамтран ажиллах болно гэв.  

Словень 

Борис Пахор “Бид бол НАТО-гийн гишүүн орны хувьд хамтран ажиллах бүрэн боломжтой".  

Испани

Испанийн ерөнхий сайд Мариона Ражоё “Шинэ ерөнхийлөгчид баяр хүргэхийн сацуу, Испани болон АНУ-ын харилцаа бат бэх болж, сайжирч, хамтын ажиллагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв. 

Швед 

Шведийн ерөнхий сайд асан Карл Билдт “Баруунд гарсан хамгийн том өөрчлөлт, "гамшиг” хэмээн Твиттер хуудаснаа жиргэжээ. 

Орос

Ерөнхийлөгч Владимар Путин Кремилд төрийн томоохон тушаалтнуудын хамтаар АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трампд баяр хүргэж, хоёр минут 30 секундын бичлэг хийж, цацжээ. 

Владимар Путин өөрийн мэдэгдэлдээ "АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд баяр хүргэж байна. Тэрээр өөрийн мөрийн хөтөлбөртөө ОХУ-тай харилцаагаа сайжруулах талаар тусгасан гэдгийн мэдсэн. Магадгүй энэ бүхнийг хийхэд амар байхгүй л болов уу. Хоёр орны харилцаа муудсан нь бидний буруу биш. Тиймээс энэ үеэс эхлэн хоёр орны хамтын ажиллагааг сайжруулж, эдийн засаг, нийгэм улс төрийн бүхий л салбарт хамтран ажиллахад ОХУ бэлэн байна" гэжээ. 

Украйн 

Порошенко лхагва гарагт АНУ-ын элчин сайдын яамнаа Доналд Трамптай уулзаж, АНУ-ын шинэ удирдлага шудрага байж, ардчилалтай холбоотой асуудлаар эрх нь зөрчигдөж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хамтран ажиллана гэв.  

Чех  

Чехийн ерөнхийлөгч Милос Земан түүний цагаачлалтай холбоотой асуудалд онцгой анхаарч чухал арга хэмжээ авч байгаад баярлаж байна. Мөн АНУ-ын шинэ ерөнхийлөгч болсонд баяр хүргэлээ. 

Египт

Египтийн ерөнхийлөгч хоёр орны хамтын ажиллагаа сайжирч, энх тайван тогтох байх хэмээгээд утасаар ярьсан байна. Түүнийг Египтд зочлохыг урилаа. 

Израйл

Израйлийн ерөнхий сайд Доналд Трампд “Палестины дарангуйлагчд”-ын эсрэг шуурхай арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Мөн өөрийн эх орондоо айлчилахыг уриаллаа.

Саудын Араб

Хаан Салмон Зүүн дундад Азид энх тайван тогтоож, дэлхий дахинаа амар амгалан авчирна гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, хамтран ажиллах болно гэв.

Турк

Туркийн ерөнхийлөгч Эрдоган АНУ-ын хувьд шинэ эрин үе эхэллээ.Ерөнхийлөгч Трампыг сонгосон нь ард түмний хамгийн сайн сонголт байлаа. 

Ирак

Иракийн ерөнхий сайд Терроризмтэй тэмцэх чухал ажлуудыг эхлүүлж, үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Мексик

Ерөнхийлөгч  Пена Нета “Доналд Трамп Мексикийн тал дээр барих бодлогын талаар харж, судалсан. Бид хамтдаа байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, холбоотон улсын статусаа авч үлдэх хэрэгтэй. 

Канада

Ерөнхий сайд Жастин Трудеау Трампт баяр хүргэхийн сацуу 2014 оноос эхлэн хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа муудсан. Канадын засгийн газрын тооцоогоор 400,000 хүн өдөрт АНУ-аас цагаачлан орж ирж байна гэв.

Камбодже 


Камбож улсын ерөнхий сайд Хун Сен өөрийн албан ёсны фейсбүүк хуудаснаа “Трампыг нэр дэвшсэн цагаас хойш дэмжиж байсан.АНУ-ын ард түмэн таныг сонголоо итгэлийг нь бүү алдаарай гэжээ. 

Хятад 

БНХАУ-ын дарга Си Жинпин Синхуа агентлагт өгсөн мэдээллээр “АНУ-ын ерөхийлөгч Доналд Трамп танд баяр хүргэж байна. Хоёр орны хамтын ажиллагаа шат шатаар ахиж,харилцан бие биедээ ашигтай олон зүйлс дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. 

Индонез

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо “АНУ бол Индонезийн гол хөрөнгө оруулагч улс юм. Иймд цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж байна гэв. 

Япон

Ерөнхийи сайд Шинзо Абе “Манай хоёр орон өнө эртний түүхтэй. Холбоотон улсууд бид ч энэ байр суурийг хадгалж, хамтран ажиллах болно. Мөн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэж, бизнесийн салбарт манлайлж байсан шигээ улс төрийн тавцанд манлайлаарай гэв. 

Пакистан 

Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушшараф өөрийн фейсбүүк хуудаснаа түүний түүхэн ялалтын төлөө баяр хүргэж,  дэлхийн орон бүрт энх тайван цэцэглэж, Терроризмтэй тэмцэх ажилд хамтран оролцож, таслан зогсоох хэрэгтэй. 

Филлиппин

Филлиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте Трампд баяр хүргэж, хоёр оронбүхий л салбарт хамтран ажиллаж, хамтын итгэлцэлээ бэхжүүлэх хэрэгтэй гэв. 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс 

Ерөнхийлөгч Жозеб Кабила“Хоёр орны харилцаагаа сэргээж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв

Кень 

Ерөнхийлөгч Ухуру Кеняатта “Доналд Трампд баяр хүргэж, хүний эрхийг хамгаалах ажлыг хамтран хийнэ гэдэгт итгэлтэй” байна гэв. 

Австрали 

Ерөнхий сайд Малколм Турнбулл “Хоёр орны харилцаа үргэжилж бидний тогтоосон харилцаа цааш хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.Манай хоёр орон бол ижил зорилготой орон билээ” хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл