8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадны хэвлэлд: Монголд доллар улам чангарч, иргэдийн амьжиргаа доройтно

2016-11-11 13:33:00

Монгол улсад өчигдөр оройн байдлаар нэг ам доллар 2500 төгрөгтэй тэнцэж, өглөөний 08.00 цагт ам.доллар  2650 төгрөгтэй тэнцлээ. Энэхүү валютын ханшын тогтворгүй өсөлт нь монголчууд төдийгүй гадны хэвлэлийн анхаарлыг татаж эхэллээ. Ийнхүү"Ройтерс" агентлагаас бидний эдийн засгийн тогтворгүй байдлын талаар хэрхэн үнэлэж, дүгнэсэн талаар нийтлэлийг орчуулан хүргэж байна 

Монголын төрийн болон арилжааны томоохон банкууд гадаад валют арилжихаа зогсоож, юань, долларын өдөр ирэх тусам нэмэгдэж, цагаар өсөж байна. Монгол төгрөгний доллартай харьцах ханш унаж, жижиг хумигдмал эдийн засагтай орны хувьд "босхооргүй аюул тулгараад" байна

“Найман шарга” валютын зах дээр зогсдог ченжүүд “Өдөр ирэх тусам доллар олдохоо байж, ховор байгаагийн хэрээр монголын эдийн засаг, иргэдийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд хохирол учруулж байна. Бидэнд болон иргэдийн гарт мөнгө хэрэгтэй, зах зээлд хангалттай доллар байхгүй бол 1990-ээд он шиг лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйлгүй үлдэх нь байна. Байсан ч худалдан авах чадвар суларч байна” хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ. 

Доллар улам чангарч, арилжааны томоохон Голомт, Хаан, Хас, ХХБ зэрэгт тодорхойгүй хугацаагаар доллараар хийх гүйлгээг цуцалж, доллар зарах, авахыг хориглосон тухай Монгол Банкны шийдвэр мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цацагдаж байна. 

Сангийн яамны сайд Б.Чойжилсүрэн “Наймдугаар сарын эхээр МУ-ын гадаад валютын нөөц тэр дундаа долларын нөөц 1,3 тэрбум  байсан бөгөөд 15 тэрбумын юань байна хэмээн мэдээлсэн.  

Мөн ОУВС-гийн төлөөлөл монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзсан ч БНХАУ-аас зарим санхүүгийн тусламжаа авна хэмээн мэдэгдсэн. Зарим нэг мэргэжилтэн, шинжээчдийн таамаглаж буйгаар хятадын засгийн газраас зээл авах нь илүү ихийг санал болгож, Монголд ашигтай байж болох юм хэмээн үзэж байна.Монгол улс нь Хятад Оросыг холбох тээврийн корридор улс болохынхоо хувьд Хятадад хамгийн том стратегийн орд уурхай, ашигтай улс юм.  

Шинээр байгуулагдсан Ж.Эрдэнэбатын засгийн газар өрийг шатлан бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татна хэмээн төлөвлөж, ажлаа эхлүүлсэн. Мөн зарим яам, агентлагуудын ажилчдын цалинг бууруулж, хүүхэд залууст олгодог халамж, сургалтын мөнгийг хассан ч эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарахгүй удаж байна.  

2016 он эхний зургаан сарын байдалтай өнөөдрийн эдийн засгийн өсөлтийг харьцуулвал 2 хувь болон буурч хүндхэн үетэй нүүр тулаад байна.Мөн төгрөгийн хадгаламжтай иргэд доллар болгон хувиргаж, арилжааны банкууд доллар арилжихаа зогсоолоо. Долларын ханшны өсөлт буурахгүй өсөх хандлагатай байгаа талаар олон улсын эдийн засагч, шинжээчид хэлж байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл иргэдийн амьжиргаанд нөлөөлж, гадаадад хүүхдээ сургадаг эцэг эх, гадны байгууллагатай хамтран ажилладаг байгууллага бүр асар их алдагдал хүлээх болоод байна.

Мөн Монгол банкны дарга Н.Баярсайхан байгууллагынхаа цахим хуудаснаа “Иргэдийг төөрөгдүүлж буй долларын өсөлтийн талаарх мэдээлэлд хэт битгий автаачээ. Долларын өсөлт тайван байна хэмээн есдүгээр сард мэдээлж байжээ. 

Эх сурвалж: "Ройтерс" агентлаг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Эдийн засаг санхүү жаахан хямрахаар л долларын ханшид дарлуулж монгол төгрөгөө сөхрүүлж байхаар АНУ-тай гэрээ хийгээд үндэсний мөнгөн тэмдэгтээ ам доллар болгочихож болдоггүй юм байх даа.
2016/11/12 202.9.40.237
ТӨР БАРИГЧДЫН ТОГЛООМ ЮМ УУ ЯАНА ДАА
МАН-ЫН МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРСААР БАЙГААД 3000Т-Т ХҮРГЭЖ МАГАДГҮЙ БОЛООД БНА ДАА СОНГОГЧИД ОО ДАРААГИЙН СОНГОЛТОО ХЭНД ӨГЦГӨӨХ ВЭ ЭНЭ ТӨР ЗАСАГ ГЭДЭГ ЧИНЬ ХЭДЭН НАМЫН НЭР БАРЬСАН ТОГЛООМЧДЫН ГАР
2016/11/11 202.9.42.135
zochin
vrgeljlel ... baysan delhiigeer tsatsaj .. delhiin ulsuudiiin tuslaltsaag hasn boogduulj tuurugduuuldeg ni nuuts bish
2016/11/11 188.64.243.212
zochin
gadniii agentlaguud . geh shig ... ivan hujaa 2 mongol ruu chuluu hayj dundaas ni ashig hvrteh deeremdeh zarchmaa heregjvvlj . mongold hvssen muu muuhai ni bielelee olood ehelheer .
2016/11/11 188.64.243.212