Аргентины Росариа де ла Фронтера хотноо аяллын автобус хашлага мөргөж, унасны улмаас 43 хүн амиа алджээ. Автобусанд нийт 51 хүн зорчиж явсан байна.Одоогоор эмнэлэгт хүргэдсэн найман хүний биеийн байдал тааруухан байгаа аж.Амьд үлдсэн нэг зорчигч “AFP” агентлагт “Автобус хэтэрхий хурдтай давхиж байсан. Олон хүн жолоочийг хурдаа сааруулахыг хүсч байсан” гэж ярьжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.
Автобус осолдож 43 хүн амиа алджээ
2015-12-15 13:36:00