Мьяанмарын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Хойд хэсгийн Мьяанмарт тэнгэрээс хүнд метал бүхий зүйл унажээ. Тус биет нь Качин хотын орчимд унаж, 4,5 метр урт, 1,2 метрийн өргөнтэй цилиндр хэлбэртэй байжээ.
Тус биет Качин хотын орчмын нутаг дэвсгэрт унасан ч иргэд гэмтэж бэртээгүй байна хэмээн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичжээ. Хотын удирдлагуудын хэлж буйгаар Хятадын "Long March 11" гэх сансарын хиймэл дагуулийн хэсэг байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Энэхүү биет газардахад иргэд айж байсан бөгөөд дэлбэрэх бодис байхвий хэмээн сэрэмжилж байжээ. Зарим иргэд үүнийг дайны эхлэл хэмээн таамаглаж, сандарчээ. Хотын удирдлагуудын хэлж буйгаар газардсан даруйд юу гэдгийг нь хэлж мэдэхгүй байсан гэж мэдээлжээ.