8o
Улаанбаатар хот
mobile menu

Пак Гын Хэг эсэргүүцэгчдийн жагсаалд нэг сая хүн оролцож байна

2016-11-13 12:14:00

Өчигдөр буюу Бямба гарагт Сөүл хотод олон арван мянган иргэн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо. Тэдний шаардлага нь ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах байв.

Цагдаагийн газар уг жагсаалд 170,000 хүн оролцоно гэж тооцож байсан бол зохион байгуулагчид нь нэг сая хүн цугларна гэж үзэж байсан юм. Энэ нь долоо хоног бүр болж байгаа эсэргүүцлийн цуврал жагсаалын гурав дахь нь болж 220,000 орчим хүн оролцсон байна.25,000 цагдаагийн ажилтан аюулгүй байдлыг ханган ажиллаж, ерөнхийлөгчийн Хөх ордонд хүрэх замуудыг хаажээ.

Энэ удаагийн жагсаалд сургуулийн сурагчдаас эхлээд тэтгэврийн хөгшид, хүүхдээ дагуулсан залуу гэр бүлүүд гээд төрөл бүрийн хүмүүс оролцсон байна.

Баасан гарагт ерөнхий сайдын орлогч Ли Жүн Сик телевизээр ярихдаа “хууль бус үйлдэл, хүчирхийлэл” гарахаас болгоомжилж байгаагаа илэрхийлж байсан ч жагсаал тайван болж өнгөрсөн байна.

Ерөнхийлөгчийн найз хэмээх 60 настай Чой Сүн Сил хэлхээ холбоогоо ашиглан Самсунг зэрэг том компаниудаас өөрийн төрийн бус байгууллагад санхүүжилт авч хувьдаа ашигласан, төрийн үйл хэрэгт оролцсон гэсэн дуулиан өнгөрсөн сард дэгдэж, Пак Гын Хэгийн рэйтингийг огцом унагаад байгаа.

Жагсаалд Өмнөд Солонгосын нутаг бүрээс төлөөлөгчид ирж оролцсоны дотор Чэжү арлаас 1,000 орчим хүн ирсэн гэнэ. 1980-аад оны сүүлээр болж байсан ардчилсан хөдөлгөөний жагсаалаас хойш тус улсын түүхэн дэх засгийн газрын эсрэг хамгийн том жагсаал болсон гэж тооцож байгаа юм.

2008 оны зун тухайн үед ерөнхийлөгч байсан Ли Мюн Бакийн АНУ-аас үхрийн мах импортлох шийдвэрийн эсрэг жагсаалд 80,000 хүн оролцож байсан нь өнгөрсөн хугацааны томоохон жагсаалд тооцогддог аж.

Сөрөг хүчний улс төрчид Пак ерөнхийлөгчийг огцруулахыг нэгдүгээрт тавилгүй, харин үлдсэн хугацаанд нь ажиллуулж, түүний хууль тогтоох зарим эрх мэдлийг шилжүүлж авахыг сонирхож байна.

Өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгч Пак Гын Хэ хоёр удаа олон нийтийн өмнө уучлал гуйж, засгийн газартаа халаа сэлгээ хийж, зарим эрх мэдлээ шилжүүлээд байгаа ч Өмнөд Солонгосын иргэд огцруулахын төлөө дараалан гурван жагсаал зохион байгуулаад байгаа нь энэ юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эрка
Энэ хүний концерт дуусжээ.
2016/11/13 66.181.187.243