8o
Улаанбаатар хот
mobile menu

“Итгэл” -ийн уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзалт зохион байгуулав

2016-11-13 17:48:36

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн холливууд Амараагийн бүтээл "Итгэл" кино дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн олны анхаарлыг татаж одоо ч үзэгчтэй хэвээр байна. Кино уран бүтээлийн хамт олон өчигдөр үзэгчидтэй хийх уулзалтаа Өргөө-1 кино театрт хийлээ. Энэ арга хэмжээнд залуу үеийн төлөөлөл болсон жүжигчин Зоригоо, Ари, Тэмүүлэн нар оролцлоо. Ирсэн зочид танай киноны онцлог юу вэ, ямар асуудлыг олон нийтэд хүргэхийг хичээсэн болохыг их асуусан юм.

Тэд “Манай киног залуучууд, оюутнууд их үзээсэй. Аливаа алдаа хийхээсээ өмнө урьдчилан мэдэж байвал алдаа гаргахгүй. Залуу, төрийн албан хаагчдад сургамжтай, одоо үеийн нийгмийн бодит байдлыг харуулахыг бид хичээсэн. Хүн хэлэхээс нааш, цаас чичхээс нааш гэдэг үг байдаг даа. Өөрсдийн тусгалаа бидний уран бүтээлээс харж, нэгийг бодож, хоёрын тунгаагаасай гэж бодож байна.

Мөн энэ насны амьдрал, орчлон хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй зүйл болох хайрын тухай өгүүлсэн болохоор гэгээлэг гэдгийг онцолъё" гэв. Өргөө-1 кино театрын өдөрлөгийн үеэр уран бүтээлчид, үзэгчидтэйгээ хамт хөгжилтэй тоглоом тоглож амжилттай оролцсон үзэгчдийг хос тасалбар, Итгэл футболка, Шарлот Чэндлерийн “Зүүд бол цорын ганц бодит зүйл” номоор шагнасан юм.

Дашрамд дуулгахад “Итгэл” -ийн уран бүтээлчид Ази киноны дэлхийн наадамд оролцон “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртэн эх орондоо ирээд удаагүй байгаа юм. Энэхүү наадамд дэлхийн 50 гаруй улсын бүтээлүүд долоон номинацийн төлөө өрсөлддөг том наадам юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment