8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Оюунцэцэг: Хэвлийн таргалалт чихрийн шижин өвчнөөс шууд хамааралтай

2016-11-14 10:40:00

Жил болгоны 11-р сарын 14 өдөр нь Дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр юм. Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх, таргалалттай тэмцэх явдал гэдгийг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Уг өвчний талаар “Ачтан” эмнэлгийн дотоод шүүрлийн эмч Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Өнөөдөр Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Манай улсын хэмжээнд жилд хэчнээн хүн энэ өвнөөр өвчлөөд байна вэ?

Энэ өвчин таргалалттай шууд холбоотой. Тодруулбал, таргалалт бүрийн цаана чихрийн шижин өвчин байдаг. Ялангуяа хэвлийн таргалалт чихрийн шижин өвчин шууд хамааралтай.

-Манай “Ачтан” эмнэлэг дэлхийн Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөрт зориулж өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр манайхаар үйлчлүүлдэг хүмүүсийн сахарыг үнэгүй үзэх, хоолны сургалт явуулах зэрэг арга хэмжээг авч ажилласан. Чихрийн шижин өвчны өвчлөл манай улсын хэмжээнд нэлээд дээгүүр ордог. Судалгаанаас үзэхэд жилд 20 мянга гаруй хүн энэ өвчнөөр өвчилж хяналтанд орж эмчилгээ, оношлогоо хийлгэж байна гэсэн дүн мэдээлэл гарсан. Энэ оношлогдсон тохиолдол. Үүний цаана оношлогдоогүй, хяналтад ороогүй 100 мянга орчим хүн өвчилсөн байх болзошгүй гэсэн судалгааг Чихрийн шижин өвчинтэй тэмцэх эмч нарын нийгэмлэгээс гаргасан.

-Энэ өвчин таргалалттай шууд хамраалтай гэж та сая ярилаа. Сүүлийн үед таргалалт нэлээд ихэссэн шүү дээ?

-Энэ өвчин таргалалттай шууд холбоотой. Тодруулбал, таргалалт бүрийн цаана чихрийн шижин өвчин байдаг. Ялангуяа хэвлийн таргалалт чихрийн шижин өвчин шууд хамааралтай. Мэдээж таргалалтын шалтгаан хөдөлгөөний хомсдол, хэт их калорилог хоол идэх. Үүнээс болж жингийн илүүдэлтэй болдог. Энэ тохиолдолд хүн ховдог болдог, тогтмол жин нэмэгддэг. Ингэж явсаар байгаад тухайн хүн асар богино хугацаанд 10, 20, 30 кг-аар жин нэмдэг. Чихрийн шижин олдмол өвчин. Тиймээс тухайн хүний амьдралын зөв хэв маяг, идэвхтэй хөдөлгөөнөөс шууд хамааралтай.

-Чихрийн шижин өвчин гурван хэлбэр байдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Манай улсад аль хэлбэрийн өвчлөл нь элбэг байна вэ?

Чихрийн шижингээр өвдсөн хүн чихэр, шоколоад,  сахар орлуулагч, молоко, зайрмаг, компод зэргийг идэхийг хориглоно. Шар, цагаан, гурвалжин, хөц будаа, төмс, пүнтүүз зэргийг чөлөөтэй идэж болно.

-Чихрийн шижин өвчин нь байнга цусанд сахар өндөр байлгадаг бодисын солилцооны архаг, даамжирах, давших явцтай судасны өвчин. Чихрийн шижингийн цусанд дахь сахар өндөр байлгаад байгаа шалтгаан нь нойр булчирхайгаас үүнийг зохицуулдаг даавар  ялгарахгүйн улмаас үүссэн чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэр гэнэ.  Энэ хэлбэр нь гурван эсвэл 13 насанд ч үүсч болно. Ихэвчлэн хүүхэд, залуу насанд тохиолддог. Энэ нь удамшлын хамааралтай. Нөгөө талаас хүүхэд хурц халдварт өвчин тусах, хүнд хагалгаанд орох, ялангуяа хэвлийн хөндийн эрхтнүүдийн хагалгаанд орсон тохиолдлоос болж нойр булчирхай гэмтээд үүнээс үүдэн чихрийн шижингийн нэгдүгээр хэлбрийн өвчлөл үүсдэг. Энэ нь туйлын инсулин үүсэхгүйгээс болж маш богино хугацаанд комд орох байдал үүсдэг. Ийм тохиолдолд тухайн хүний цаашдын амьдралын авч үлдэхийн тулд инсулины эмчилгээ хийдэг. Нэг үгээр хэлбэл инсулины хамааралтай болж тухайн хүн амьдардаг. Чихрийн шижин хоёрдугаар хэлбэр шинж нь инсулин нь ялгарч байгаа боловч тухайн ялгарч буй инсулинаа мэдрэхгүй дөжрөл үүссэний улмаас үүсдэг. Хэт таргалснаас болж биенээс ялгарч байгаа инсулинаа мэдрэхгүй болж үүссэн нь инсулины хамааралгүй буюу хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин юм. Сүүлийн үед 25-30 насны залуучуудад маг их хорвуу чанартай нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин шиг хурц явагддаг  хэлбэрийг гуравдугаар хэлбэр гэдэг. Хоёрдугаар хэв шинжийн бие махбодын байдалтай мөртлөө хорвуу чанартай явагддаг. Бүр тодруулж хэлбэл нэг, хоёрдугаар хэлбэрийн хавсарсан байдал гэж хэлж болно. Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн 90-95 хувь нь хоёрдугаар хэлбэрээр илэрсэн байдаг. Үлдсэн хувь нь нэгдүгээр хэлбэл байх жишээтэй. Жил ирэх тусам энэ өвчлөл нэмэгдэж байна.

-Чихрийн шижин өвчин ямар шинж тэмдгээр илрэх вэ?

-Ховдог болох, идээт үрэвсэл гарах, их уух, их шээх, гэдэсний таргатай, хөлөөрөө туранхай, илүүдэл жин зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Зарим тохиолдолд хамтгаа авлаа гэхэд тэр хатгаа нь уушгины буглаа болох зэрэг хүнд хэлбэрээр илэрдэг. Хүүхдүүдийн хувьд арьс нь загатнаж, түүнийгээ маажиж идээт үрэвсэл зэрэг хүнд хэлбэр, шинж тэмдэг болдог.

-Чихэрлэг зүйл их идэх нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болох уу. Хоолны дэглэм барих хэрэгтэй юу?

-Шууд утгаараа бол чихрийн шижинтэй болно гэсэн үг биш. Хүн бүр харилцан адилгүй. Түүнийг боловсруулах байдал, инсулины чадвараас хамаарна. Үндсэн сахартай болохгүй,  урьдчилан сэргийлэхийн тулд бага зэргийн чихэр хэрэглэнэ. Чихрийн шижингээр өвдсөн хүн чихэр, шоколад,  сахар орлуулагч, молоко, зайрмаг, компод зэргийг идэхийг хориглоно. Шар, цагаан, гурвалжин, хөц будаа, төмс, пүнтүүз зэргийг чөлөөтэй идэж болно. Таван грамм шоколад, нэг бүтэн аяга цуйван идэх хоёрыг сахартай хүн идвэл шоколад нь илүү сахар өндөр гаргадаг.  

-Сахарын хэмжээгээ хэрхэн мэдэж, хянах вэ?   

-Сахарын хэмжээг хэмжих тусгай аппарат байдаг. Тухайн хүнд сахарын хэмжээ зургаа байхад хэвийн гэж үздэг. Өслөө гэхэд 7,8 байх нь хэвийн.  Гэтэл өлөн сахар үүнээс  дээш наймь ес болох, хоол идэсний дараа 10, 11 болоод байнга өндөр байгаад байхыг чихрийн шижинтэй гэж үздэг. Тиймээс өөрөө сахарын хэмжээгээ мэдэж хянаад эмчид мэдээлж байх ёстой.

-Жирэмсэний үеийн чихрийн шижин гэж байдаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Жирэмсэний үеийн чихрийн шижин гэдэг нь тухай эх хүүхдээ тээж буй 280 хоногийн хугацаанд чихрийн шижин нь хэлбэлзээд байхыг хэлж байгаа юм. Төрлөө чихрийн шижин хэлбэлзэхгүй. Энэ байдлыг бие даасан жирэмсэний үеийн чихрий шижин гэж нэрлэдэг.

-Уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Чихрийн шижижн өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд таргалттай тэмцэх, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв хэвшил чухал. Үүний дараа урьдчилан сэргийлэх үзлэгт орж сахараа үзүүлэх хэрэгтэй.

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
yamar ih ug usgiin aldaatai bichdeg yum be sain hynaachee
emch
2016/12/22 124.158.95.132