8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 185 хүн амь насаа алдаж байжээ

2016-11-14 11:02:00

Шинэ Зеландад 6,1 магнитудын газар хөлдлөлт боллоо. Тус газар хөдлөлт нь Шинэ Зеландын Өмнөд эрэгт болсон бөгөөд хоёр хүн амиа алдлаа гэжээ. Орон нутгийн цагаар 13 цаг 45 минутанд болж, газрын хэт чичирхийлэлийн улмаас цунами үүссэн байна. 
Удирдлагуудыг хэлж буйгаар иргэдийг Зүүн зүгт аюулгүй газарт хүргээд байгаа бөгөөд зуу зуун иргэд усны хомсдолд хүрээд байна.

Шинэ Зеландын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж буйгаар Кайкоура хотын орчимд 100 настай эмэгтэй, өөрийн ач охины хамт эхний хүчтэй давалгааны дараа амьд үлдсэн ч ач охиныхон нөхөр амиа алдсан. 

Кайкоура хотын орчимд харилцаа холбоо, ус, эрчим хүчний дутагдалд ороод байгаа бөгөөд хотоос иргэдийг нисдэг тэрэг, онгоц ашиглан зөөвөрлөж, аюулгүй газарт хүргэж байна. Иргэний хамгаалалын сайд Герри Бровнлее Шинэ Зеландын радиод “Хотын хувьд дэд бүтэц сайн хөгжсөн хот байсан. Энэ бүхнийг сэргээн босгоход хүнд байна” гэж мэдээлэв. 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Кристчурч гэх тосгоныг сэргээн засварлаж байгаа бөгөөд 185 хүн амиа алдаж, байжээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь 2011 оноос хойших хоёрдох хүчтэй газар хөдлөлт аж.  


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment