8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп хууль бус цагаач иргэдийг гаргахаа мэдэгдлээ

2016-11-14 12:02:11

Өнгөрсөн шөнө “60 minutes” ярилцлагад орохдоо АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп ажлаа авмагц 2-3 сая хууль бус цагаачийг тус улсаас хөөж гаргахаа мэдэгджээ. “Гэмт хэрэгтэн, гэмт хэрэгт холбогдож байсан, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, хар тамхины наймаачин зэрэг 2-3 сая хүнийг хөөж гаргах, эсвэл баривчилж хорих арга хэмжээ авна” хэмээн Трамп хэлжээ.

Харин бусад хууль бус цагаачдын талаар Трамп өмнө нь ярьдаг байснаасаа зөөлөрч эхлээд АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгасныхаа дараа тэднийг яахаа шийднэ гэжээ. Ингэхдээ хууль бус цагаачдыг тус улсад хэрэг болох, эсвэл хор хөнөөлтэй эсэхийг ангилан ялгах гэнэ.

АНУ-ын өмнөд хилийн хамгаалалтыг сайжруулахдаа хана босгохоос гадна зарим хэсэгт торон хашаа барих төлөвлөгөөтэй байгаагаа тэр бас ярьжээ. 2009-2014 оны хооронд Барак Обама АНУ-д амьдарч байсан 2.5 сая хууль бус цагаачийг албадан гаргаж байсан нь Жорж Бушийн найман жилийн хугацаанд гаргаснаас эрс нэмэгдсэн тоо юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ДАРАА ЖИЛ ТӨГСӨХ ОЮУТАН ТАЛХ,НАРИЙН БООВНЫ МЭРЭГЖЛЭЭР ТӨГСӨХ ОЮУТАН АЖИЛ ХАЙЖ БАЙНА.ХАРИЛЦАХ УТАС:99291873
2016/11/14 59.153.115.32
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/11/14 59.153.115.32
Догоо
Чи үгээ олж хэлээч ,чи монгол биз дээ.Дандаа бүтэхгүй үг хэлж байх юм . Харин ч монголчууд үлдэнэ.Гэмт хэрэгт орооцолдохгүй сайн хүмүүс шүү.Ажил сайн хийнэ.
2016/11/14 103.10.23.193
Зочин
Өмхий монголчуудыг хөөж явуул
2016/11/14 202.9.40.237
  • Recent
  • Most Read
  • Most Comment