Доналд Трамп ням гарагт ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анхны нэвтрүүлэгтээ орж, өөрийн бодлого, чиг баримжааны талаар мэдээлэл үзэгчдэд өглөө. Тэрээр нэвтрүүлгийн үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан бөгөөд миний хийх болгон АНУ-ыг гайхамшигт дархлаатай орон болгоно хэмээн илэрхийлжээ.
CBS телевизийн “60 минут” нэвтрүүлэгийн хөтлөгч Леслий Стахл “Муслим, Латин хүмүүс шашин шүтлэг, яс үндэс гэх мэт хүний эрхтэй холбоотой ардчилсан оронд байж болохгүй асуудлаар дээрлэхүүлж, доромжлуулж байна шүү дээ” гэхэд Трамп хариуд нь “Тиймээ би энэ талаар сонссон.Гэхдээ миний шийдвэрээр гадаадын хууль бус цагаач иргэдийг барьж хорих эсвэл эх нутаг руу нь явуулж байгаа шүү дээ.” хэмээн хэлжээ.
АНУ даяар Трампын бодлогыг эсэргүүцэн мянга, мянган жагсагчид уур бухимдалаа илэрхийлэн тэмцэж байна. Учир нь Трампын тодорхойлсон бодлого нь бэлгийн цөөнх, цагаачдын иргэдийн ирээдүйн асуудалд ноцтой нөлөөлж байгаа бөгөөд эдгээр хүмүүсиийг АНУ-д дахин хэзээ ч амьдруулахгүйгээр болгох гээд байна гэв. Мөн зарим иргэдийн үзэж буйгаар ардчилалын үнэт зүйлийг уландаа гишгэсэн бодлого хэмээн тодорхойлжээ. Трамп ярицлагын үеэр “Би хагархай бутархай улсаа нэгдэн нийлүүлэхэд чухал алхам хийж байна” хэмээн ойлгож байна гэжээ.
Холбооны мөрдөх товчооны шинжилгээ
Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комея өөрийнхөө шийдэж чадаагүй бүхний төлөө ажлаа өгөх ёстой хэмээн Трамп нэвтрүүлгийн үеэр хэлжээ. Тэрээр Хиллари Клинтоны нууц цахим шуудантай холбоотой асуудлыг таслан зогсоож, шалгалтаа зогсоосон нь зориудын хэрэг боллоо хэмээн буруутгаж байгаа юм. Тэрээр энэхүү Холбооны мөрдөх товчооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч хүндэлсэн нь Хиллари болон Билл Клинтон нарыг сайн хүмүүс учраас тэднийг гомдоохыг хүсээгүй гэжээ.
Ижил хүйстний гэрлэлт, үр хөндүүлж буй талаар иргэдийн талаар ямар байр суурь баримталж байна вэ?
Доналд Трампын авч хэрэгжүүлэх дараагийн бодлого бол үр хөндөлт болон ижил хүйстэнтэйгээ гэрлэх асуудал юм. Тэрээр ижил хүйстэн гэрлэх нь нийгэмд буруу сэтгэл зүйн хандлагыг тогтоох бөгөөд энэ асуудалд дорвитой арга хэмжээ авч, шийдэх хэрэгтэй. Гэхдээ шүүх, хуулиар зөвшөөрсөн л бол хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш. Үүнийгби ганцаараа өөрчилж чаддаггүй юм гэхэд өөр хүн чадна гэжээ.
ISIS-ийн бүлэглэлтэй тэмцэнэ
Түүний ойрын хугацаанд ажиллахаар зорьж буй ажил бол ISIS-ийн бүлэгтэй тэмцэх юм. Эс тэгвээс улс орны хил рүү аюул өдөр ирэх тусам ойртож байна.Хэт даврагсад сүвэгчлэх газраа АНУ хэмээн андуурахвий гэв.
Трамп өөрийн хувийн бизнесээс хөндийрч улс орныхоо хэрэгт анхаарна
Трампын хүүхдүүд гэр бүлийнхээ бизнесийг цааш үргэлжлүүлэн авч явна гэдгээ нэвтрүүлгээр хэллээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал нь бидний бизнест ямар нэгэн хохирол учруулахгүй ээ хэмээн охин Иванка Трамп хэлэв. Энэ үеэр Доналд Трамп ерөнхийлөгчийн цалингаас татгалзаж, эх орныхоо төлөө үнэнч зүтгэнэ хэмээн илэрхийллээ.