8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк дуудлага худалдааны саналыг 100 хувь биелүүллээ

2016-11-15 14:15:02

Монголбанкнаас өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ валютын ханшийг хэт хөөсөрсөн гэж үзсэн. Үүний эсрэг зоримог арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа.

Тэгвэл өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань худалдан авах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлсэн байна. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасан байна. Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.

Эх сурвалж: https://www.mongolbank.mn/dblistforexauction.aspx

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл