8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын эдийн засгийн сайд авлигын хэргээр баривчлагдлаа

2016-11-16 09:46:00

ОХУ-ын эдийн засгийн яамны сайд, 60 настай Алексей Улюкаевыг авлигын хэргээр баривчлагдсан байна.  Алексей Улюкаев нь  1991 онд ЗХУ задран унаснаас хойш албан үүргээ гүйцэтгэж байхдаа баривчлагдсан хамгийн өндөр албан тушаалтан болжээ.

Мөрдөн Байцаах Комиссын мэдээлснээр Улюкаев газрын тосны Башнефт компанийн хувьчлалд Роснефтийг ялуулсныхаа төлөө $2 саяын авлига авсан хэмээн сэжиглэгдэж байгаа аж.Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сайдын баривчлагдсан талаар ерөнхийлөгч Путин мэдэж байгаа, гэхдээ хэргийг зөвхөн шүүх шийдэх болно гэжээ.

Энэхүү хувьчлалыг засгийн газар дахь эдийн засгийн либерал үзэлтэй сайд нар хүчтэй эсэргүүцэж, Башнефтийг хувийн хөрөнгө оруулагчдад зарах ёстой гэж үзэж байв.

Улюкаев сайд эхэндээ Роснефтэд зарахыг эсэргүүцэж байсан ч эцэстээ тэдний талд шийдвэр гаргасан юм. Сайдын авлигын асуудлаар ерөнхий сайд Дмитрий Медведев ерөнхийлөгч Путинтай уулзаж ярилцсан тухай засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна. Роснефтийн төлөөлөгч сайдын баривчлагдсан явдал Башнефтийг худалдаж авсан наймааг буцаах шалтаг болохгүй гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьжээ.

Улюкаев нь 2013 оны зургаадугаар сараас эхлэн эдийн засгийн сайдын албыг хашиж байгаа. Путины ойрын хүрээлэлд багтдаггүй ч эдийн засгийн либерал үзэлтнүүдийн хүрээлэлд мөн багтдаггүй хүн гэнэ. Харин түүнийг Оросын томоохон банк ВТБ-ийн тэргүүн Андрей Костиний ойрын хүн гэж үздэг байна.

 

Эх сурвалж: Reuters

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment