8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн шилдэг боловсролын систем Австрали улсад

2016-11-16 17:10:20

Австрали Улсын боловсролын систем дэлхийд өндөр үнэлэгдэж жилдээ 600 гаруй мянган гадаад оюутан Австралийн бүх шатны боловсролын сургуульд суралцаж байна. Боловсролын салбар нь Австралийн хамгийн том эдийн засгийн салбарын нэг бөгөөд Австралийн экспортын томоохон хэсэг нь дээд боловсролын зах зээл буюу боловсролын экспорт юм. Австралийн Үндэсний Их Сургууль дэлхийд эхний 22-д орохын зэрэгцээ эхний 10-д, улмаар дэлхийн зуун шилдэг их сургуулийн 10 нь Австралийн их сургууль байх зорилтыг дэвшүүлээд байна. Австрали улсад суралцах боломж, бүх шатны сургуулийн мэдээлэл, зөвлөгөө өгч Австрали улсад суралцахад гүүр болон ажилладаг “Стади Солюшн” боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн зөвлөх, Австрали Улсын Үндэсний Их Сургуулийн төгсөгч Ч.Итгэлтэй  ярилцсаныг сонирхуулъя.

Австралийн боловсролын системийн гол онцлог юу вэ?

Австрали улс нь найрсаг эелдэг зан чанар, амьдрах таатай нөхцөл, дэлхийн хэмжээний шилдэг боловсрол санал болгодог. Тийм ч учраас олон улсын оюутнууд их сонирхдог юм. Австрали улс нь олон улсад зөвшөөрөгдсөн боловсрол олгодог цөөхөн хэдэн улс орон. Заах арга зүйн чанар, сургалтын стандарт маш өндөр. Тиймээс дэлхийн аль ч орны ажил олгогч нар Австралийн боловсролын чанарыг хүлээн зөвшөөрдөг онцлогтой. Англи хэлтэй орнууд дундаа гадаад оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг орнуудын гуравдугаарт жагсаж байгаагаас харахад л тус орны боловсрол ямар түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байна вэ гэдэг нь харагдана. Та Австралид боловсрол эзэмшсэнээрээ ирээдүйд өсөн дэвжиж, өөрийн карьерийг ахиулж, олон улсад ажиллах боломжийг олгодог.

Монголоос Австрали уруу маш олон оюутан сурах хүсэлтэй байдаг, тэгвэл та оюутны амьдрал ямар байдаг талаар товч ярина уу?

Ер нь бол Австрали улс бол маш тайван, гэмт хэргийн гаралтаараа харьцангуй бага орон. Дээрээс нь оюутны эрх ашгийг дээд зэргээр хамгаалж чаддаг. Зөөлөн дулаан уур амьсгал, далайн эрэг, гоёмсог хот гээд тэнд залуу хүмүүсийг татах зүйл маш олон.  Better Life Index-ээр 10-аас 9.3 оноо авсанаас харахад амьдарахад их таатай орон гэдэг нь шууд харагдана. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж сууршсан тул, шашин шүтглэг, арьс өнгөөр гадуурхах нь тун бага. Өөрсдөө ч их тайван бас идэвхитэй амьдарч чаддаг хүмүүс. Хоолны хувьд нь тэр сонголт ихтэй мөн Монголтой тун төстэй. Тиймээс Монгол оюутнуудын хувьд их тухтай орчин байж чаддаг.Мөн оюутнууд шууд визээ  аваад л долоо хоногт 20 цаг ажиллах эрх нь нээгддэг. Энэ нь барууны орнуудтай харьцуулахад маш том давуу тал болж чаддаг гэх үү дээ. Оюутан хүн албан ёсны эрхтэйгээр ажиллаад амьдрах зардал, зарим тохиолдолд сургалтынхаа төлбөрт ч нэмэрлээд байх боломжтой.

Австралийн сургуулиудад ямар чиглэлээр Монголчууд суралцаж байна вэ?

 

Австрали улсад суралцаж буй Азийн ихэнх оюутнууд бизнес, эдийн засаг, худалдааны чиглэлээр сурдаг. Австралид энэ чиглэлээр маш сайн боловсрол олгодог чамгүй олон сургуулиуд байдаг. Монголтой адилаар Австрали нь газрын баялаг ихтэй. Түүнийгээ дагаад уул уурхай, инженерийн салбар их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургуулийн аль алиных нь түвшинд их сайн хөгжсөн. Мөн Австрали Монгол шиг өргөн уудам нутагтай, цаг агаарын таатай уур амьсгалтай. Тийм учраас газар тариалан, хөдөө аж ахуйн салбар, түүнийгээ дагасан боловсролын систем нь сайн хөгжсөн байдаг. Бас хууль эрх зүй, технологи, мультимедиа, анагаах ухаан, далай судлал, барилгын инженер гэх мэт чиглэлээр дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэдэг. Монгол оюутнуудын хувьд бизнес, эдийн засаг, санхүү, байгаль орчны менежмент, олон улсын харилцаа, хөдөө аж ахуй, уул уурхай гээд олон чиглэлээр суралцаж байна.

 

Австралид суралцах төлөвлөгөөтэй боловч чиглэлээ сонгож чадахгүй байгаа монгол залууст юу гэж зөвлөх вэ?

Ерөнхийдөө бол бидэнд хандсан оюутнуудад бид сурах гэж буй чиглэл зүйлээ өөртөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт гэж хараарай гэж зөвлөдөг. Хүн байр авахдаа маш олон зүйлийг бодож тооцож байж авдаг. Гэтэл боловсрол дээрээ суржил байвал гэсэн хандлагаар хандах гээд байдаг тал бий. Уул нь байр авахаас том оюун ухаан, өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт юм шүү дээ. Австрали улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн үр өгөөжтэй, тэгш оролцоотой хөгжлийн загварыг нарийн судалж, тодорхой зүйлүүдийг тусган авч эх орондоо авчрах нь бидний үндсэн зорилго байдаг. Тиймээс бид суралцахаар зорьж буй оюутан залуусд юуны түрүүнд Австрали улсад суралцах гол зорилго, тэндээс юу сураад буцаж ирээд эх орондоо хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар санал зөвлөгөө өгдөг. Залуусдаа хандаж хэлэхэд Австралид суралцахаар төлөвлөж байгаа бол зорилгоо сайн тодорхойлоод яг ямар мэргэжлээр сурвал би юу хийж чадах вэ, эзэмшсэн мэргэжил чинь хэр ирээдүйтэй вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. 

Австрали, Монгол олон талаараа төстэй. Австрали Монголоос газар нутгаараа тав дахин их бөгөөд нэг хүнд ногдох талбай нь Австралид 350 ам метр, Монголд 557 юм. Эдийн засгийн 4.0 хувь нь хөдөө аж ахуй, 25 хувь нь аж үйлдвэр, 70 хувь нь үйлчилгээний салбараас бүтдэг бөгөөд экспортын 55 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Экспортын дийлэнхийг нүүрс, төмрийн хүдэр, алт, уран эзэлж байдаг. Ингэхлээр Монгол улсын байгалийн баялагтай нь уялдуулж бодоход уул уурхайн чиглэлээр сурах нь тун мэргэн сонголт болно. Уул уурхайг дагаад дэд бүтцийн салбар хөгждөг. Тиймээс, инженерийн чиглэл бас сайхан сонголт байх болов уу. Дээр нь Монгол улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон. Тэгэхээр энэ чиглэлээр суралцахад огтхон ч буруудахгүй гэж бодож байна.


Австралийн их сургуулиадын сургалтын төлбөр хэд орчим байдаг вэ?

Австрали улс нь Их Британи, АНУ-тай харьцуулахад боловсролын чанарын хувьд ялгаа байхгүй ч сургалтын төлбөр болон амьдрах өртгийн хувьд харьцангуй хямд байдаг. Мэдээж хэрэг сургалтын төлбөр ямар сургууль, суралцаж буй чиглэл, зэргээсээ хамааран харилцан адилгүй байдаг. Австралийн их сургуулиудын магистрийн сургалт дундажаар 20000-35.000 австрали долларын хооронд хэлбэлздэг харин дэлхийн топ  100-д ордог Австралийн их сургуулиуд төлбөрийн хувьд нилээн өндөр буюу 1 жил             /2 семестер/-ийн 35 мянган австрали доллараас эхэлж байна.  Мөн эрүүл мэнд, механик инженер, хуулийн чиглэлийн сургуулиудын төлбөр өндөр байх нь бий. Англи хэлний бэлтгэл сургалт 150-350 австрали доллар (7 хоногийн), Тусгай мэргэжлийн сургалт  5000-12000 австрали доллар (хагас жилийн), Бакалаврын сургалт 10000-18000 австрали доллар байдаг. Дээр нь амьдрах зардал нэмэгдэнэ.

Оюутнууд ажиллах боломж хэр байдаг вэ?

Хаа очиж Австралид цалин харьцангуй өндөр Австралид хөдөлөмөр эрхэлж буй хүмүүсийн цагийн үнэлгээ бусад орноос өндөр байдаг. Гэхдээ тэдний сурлагыг нэгдүгээрт тавьдаг учир долоо хоногт 20 цаг буюу өдөрт 4 цаг ажиллах боломжтой. Гэр бүлийн гишүүн долоо хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг.  Би л лав оюутан байхдаа янз бүрийн ажил хийдэг байсан. Сургалтын төлбөрөө бүрэн төлж хүрэхгүй ч их нэмэр болдог байсан шүү. Зарим оюутнууд тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд ирэхийг ч үгүйсгүй ээ.

Хичээлийн жил болон суралцах хугацаа хэр удаан үргэлжлэх вэ?

Австралийн их сургууль, коллежийн хичээлийн жил 2 ба 7-р саруудад эхэлдэг. 2-р сар манай 9-р сар гэсэн үг учир нь Австралид намрын улирал 2 сараас эхэлдэг. Хэлний сургалтын элсэлт авах хугацаа коллеж бүр дээр өөр өөр байх бөгөөд зарим нь 7 хоног бүрийн эхэнд, бусад нь 5 долоо хоногийн давтамжтай элсэлт авдаг. Бакалаврын сургалт судалж буй хичээлээсээ шалтгаалан 3-4 жилийн хугацаатай үргэлжилдэг. Магистрын сургалтууд 1-2 жил, докторын зэрэг олгох сургалт нь 3 жил хүртэлх хугацаагаар үргэлжилдэг. Харин мэргэжлийн боловсрол олгодог сургалтуудын үргэлжлэх хугацаа нь өөр өөр байдаг. Жишээ нь: Сертификат 1, 2, 3, 4 сургалтууд нь 6 сар- 1 жил хүртэл, дипломын сургалт нь 1-2 жил, ахисан түвшний дипломын курс нь 2-3 жил хүртэлх хугацаагаар тус тус үргэлжилнэ. Диплом болон Ахисан түвшний дипломын сургалт дүүргэснээр цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой болно. Хэлний сургалтын коллеж нь тухайн оюутны англи хэлний мэдлэгийн түвшингээс хамаарч, 4-48 долоо хоногийн хугацаатай үргэлжилдэг.

Австрали улсад сургана, зуучилна, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэсэн зар их явдаг. Чухам хэн нь илүү найдвартай юм бэ?

Зуучлагч байгууллагууд хэд хэд байдаг гэвч тэд бүгдээрээ найдвартай эсвэл найдваргүй гэж хэлэх боломжгүй. Зарим байгууллагууд зөвхөн үйлчилгээний хураамжинд анхаарал хандуулаад оюутан залууст эргэлзээтэй, бодит бус мэдээлэл өгөх тохиолдлууд гардаг. Зуучлагч байгууллагаар үйлчлүүлээд хохирсон тохиолдол ч дуулдаж л байсан. Залуучуудад хандаж хэлэхэд нэгэнд өөртөө маш том хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол маш сайн судлаад яваад үзээрэй. Зуучлагч байгууллагуудаар үйлчлүүлэхдээ тухайн сургуулийг төлөөлж буйг нотлох гэрчилгээг нь үзэх хэрэгтэй гэж зөвлье.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Dermee
Utas n 70109995, 1-r emnelgiin urd ulaan zagalmain tuv bairnii 103 tootod bdg yum bnlee
2016/11/18 202.70.40.94
Boloroo
Утас чинь хэд вэ
2016/11/17 202.70.40.94
Сэнгээ
Танайх хаан байдаг вэ?
2016/11/17 202.70.40.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment