8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгосын цөмийн аюулыг Япон сөрж зогсоно

2016-11-17 09:40:55

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе өнөөдөр буюу пүрэв гарагт Трамптай уулзах анхны Ази удирдагчдын нэг болно. Ерөнхий сайд Шинзо Абе-гийн зөвлөх Томохико Танигучи "Абе Трамптай уулзах уулзалтыг сайн сайханаар төсөөлж байгаа ирэх дөрвөн жил бидэнтэй хамтран ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.Тус уулзалт хоёр биенээ ойлгох мэдэх томоохон боломж хэмээн" СNN-д хэлжээ. 

Абе өөрийн хөрш АНУ-тай хамтран Ази-Номхон далайн дээд хэмжээний уузалтан дээр хоёр орны ойрын ирээдүйн талаар хамтран ярилцах болно гэжээ. Трамп өөрийн сонгуулийн ажлын үеэр Өмнөд Солонгос, Япон улсыг өөрийн ойрын холбоотон гэж тодорхойлж байжээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп өөрийн компанит ажлын үеэр Япон улс Хойд Солонгосын цөмийн зэвсэгийн эсрэг сөрөх ганц улс хэмээн CNN-д өнгөрсөн гуравдугаар сард хэлсэн байдаг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл