8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн удирдагчид хэдэн төгрөгийн цалинтай вэ

2016-11-17 13:00:00

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Цагаан ордны эзний жилийн 400 мянган ам.долларын цалинг авахгүй, харин хуулийн дагуу хамгийн бага буюу нэг долларын цалин авна хэмээн CBS телевизэд ярилцлага өгөхдөө онцлон мэдэгдсэн билээ. Ийнхүү тэрбээр дэлхийн хамгийн бага цалинтай төрийн тэргүүн болох гэж байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхийлөгч болбол цалингүй ажиллана гэж байсан амлалтыг нь сэтгүүлч сануулахад Трамп “Ерөнхийлөгч ямар цалинтайг ч мэдэхгүй байна” хэмээн хариулжээ.

CBS-ийн сэтгүүлч Барак Обама жилийн 400 мянган ам.долларын цалин авдгийг дуулгахад Цагаан ордны дараагийн эзэн '“Үгүй ээ, би тэр цалинг авахгүй” гэж хэлсэн аж. Ардчилагч Жон Кеннеди, бүгд найрамдахч Херберт Хувер нар АНУ-ын Ерөнхийлөгчийн цалингаас татгалзаж буяны үйлст хандивлаж байсан юм. Монгол мөнгөөр тооцон үзэхэд жилийн 960,000,000 сая төгрөгийн цалинтай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ жагсаалтыг тэргүүлж байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 624.000,000 сая төгрөг, Германы канцлер Ангела Меркель 580,800,000 төгрөгийн цалинтай. Тэгвэл тэд нэг жилийн хугацаанд өнөөдрийн долларын ханшаар тооцон үзэхэд ийм байна.Тухайлбал: 

  • Японы Ерөнхий сайд Шинзо Абэ – 579.000.000
  • ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума – 495,840,000 
  • Францын Ерөнхийлөгч Ф.Олланд – 476,880,000
  • Британийн Ерөнхий сайд Тереза Мэй – 446,685,600
  • Кремлийн тэргүүн В.Путин – 330,360,000
  • Италийн Ерөнхий сайд Маттео Ренци – 288,000,000
  • Испанийн Ерөнхий сайд – 189,600,000
  • Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди – 69,120,000
  • Хятадын удирдагч Си Жинпин –49,440,000
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл