8o
Улаанбаатар хот
mobile menu

ГАДНЫ ХЭВЛЭЛД: Ардчилсан намын суудал ганхаж, Монгол улс ядуу буурай орны тоонд багтсан хэвээр байна

2016-11-18 09:00:00

Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа. АНУ “Мооди” гэх судалгааны хүрээлэнгээс манай улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын иргэдийн төлөх өрийн талаар нийтлэл гаргасан байна. Тус нийтлэлийг бүрэн эхээр хүргэж байна. 

Монгол улсын засгийн газар ард иргэдэдээ сайхан амьдрал бэлэглэж, сайн сайхан хүссэн ч сайн үр дүнд хүрсэнгүй. 2011 онд Монголын эдийн засаг сайжирч, ДНБ 17 хувьд хүрч оргилдоо хүрсэн үзүүлэлт гарсан байна.

Уул уурхайн салбарыг түшиглэн гадны хөрөнгө оруулалтыг өөрийн орондоо татаж, улс орны дэд бүтэц, хүн ам, нийгэм хамгаалалын асуудлыг шийдэхээр зорьж байсан. Монгол улсын ерөнхийлөгч асан Сү.Батболд 2012 онд Монголын эдийн засгийн ирээдүйн өсөлтийг энэ хэвээр үргэлжилж, сүүлийн 10-20 жилд Монгол улс эдийн засаг ямар нэгэн уналт, хямралд өртөхгүй хэмээн таамаглаж байжээ. 

Монгол улс далайд гарцгүй орон бөгөөд жилийн дундаж орлого нь гурван тэрбум доллараас нэг тэрбум болж буурчээ. Олон улсын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, нийгэм нөхцөл байдлыг сонирхож, хөрөнгө оруулах хүсэлтэй байсан. Ойрын 10 жилийн хугацаанд улсын эдийн засгийн өсөлт 17 хувиас даруй 8 хувиар өссөж, гадны хөрөнгө оруулалттай байгууллагад ноцтой хиохирол учирч болзошгүй болоод байна. 

Ашигт малтмал, эрдэс баялгаар баялаг Монгол улс гадны хөрөнгө оруулагчдын хамгийн дуртай амтат “хоол” байж, 2010 оны эхэн үеэс эхлэн эдийн засаг, санхүүгийн үнэмлэхүй өсөлтөнд хүрч байжээ. Оюу Толгойн зэсийн уурхайн дэлхийн хамгийн томоохон орд юм. Гэвч зэсийн үнэ 2005 оноос хойш бууж эхэлсэн үзүүлэлт гарсан байна. 

Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 онд 12, 58 тэрбум болж оргилдоо хүрч байсан. Харин 2015 онд 12, 22 тэрбум ам доллараас 11,76 ам доллар болтлоо буурчээ. Монголын хүн амын тоо ердөө 3 сая бөгөөд дотоодын экспортын бүтээгдэхүүнийхээ ихэнхи хувийг БНХАУ-аас нийлүүлдэг байна. Энэ нь өмнөд хөршөөсөө нийтДНБ-ний 85 хувийг хангадаг гэсэн үг юм. Ер нь монголын эдийн засгийг аль нэг салбар давамгайлан сэргээх боломжгүй. Дэд бүтцийн шаардлагатай бүхий л салбарыг нэгэн зэрэг хөгжүүлбэл зохистой юм. 

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгуулийн дүнд МАН засгийн эрхийг гартаа авч, хямарсан эдийн засгийг сэргээн босгохоор зорьж ажиллаж байсан. Шинэ ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ажлын албад эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн хямралыг давах хүндхэн даалгавартай тулгараад байна. 2008-2012 онуудад Монголын эдийн засаг оргилдоо хүрч, гадны хөрөнгө оруулалт сайн байжээ.

2016 онд эдийн засгийг 0,4 хувиар өсгөх зорилготой байсан ч Ардчилсан намын хэрэгжүүлсэн эдийн засгийн буруутай үйл ажиллагааг шүүмжлэн, тэдний балагт унахгүй гэдгээ ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгджээ.

АНУ “Мооди” гэх судалгааны хүрээлэнгээс “Ардчилсан намын суудал ганхаж, Монгол улс ядуу буурай орны тоонд багтсан хэвээр байна” гэж мэдээлжээ. Энэ нь 2012 оны оргил үетэй харицуулахад 2 байраар ухарсан үзүүлэлт юм. Шинэ засгийн газар бүрдэж, ард иргэдийнхээ халамжийг 60 хувь хүртэл бууруулж, цалин тэтгэвэрийг нийтэд нь шатлан бууруулсан.

Мөн наймдугаар сард бодлогын хүүг 4,5 хувиар нэмэж, төгрөгийн доллартай харьцах ханш 15 хувьд хүрч, монгол төгрөг олон улсын вальютын зах зээлд хамгийн тогтворгүй, чанаргүй валют болж хувирч байна. Монгол улсын сангийн яамаас мэдээлж буйгаар засгийн газрын нийт өрийн хэмжээ 5 тэрбум ам доллар бөгөөд бүхэлд нь тооцоод үзвэл20 гаруй тэрбум ам долларын өрийг иргэн бүр төлөх болоод байна. Монгол улс 2018 он гэхэд 650 сая ам долларыг төлж, 2021, 2022 онд 2 тэрбум ам.долларыг төлж дуусгах юм.  

Гадаад хөрөнгө оруулалт 2015 оны эхний хагас жилээс эхлэн зогссон бөгөөд гадаад вальютын төгрөгтэй харьцах ханш сар, өдрөөр биш цагаар өсөж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө төвлөрүүлж чадахгүй байгаа шалтгаан юм. Монгол улсын хэмжээнд 1990, 2009 онуудад эдийн засгийн хямрал нүүрлэж байсан бөгөөд өнөөдрийн санхүүгийн хямрал, нөхцөл байдлаас гарахад гадны хөрөнгө оруулалт тун чухал юм. Монгол засгийн газрын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг, татах эсвэл ОУВС тусламжийг хүлээн авах шаардлагатай нүүр тулаад байна. 2015 онд ажилгүйдлийн түвшин 6,3 байсан бол энэ онд 8,3 хувь болтлоо өсөж, нийт 30-с доош насны иргэдийн  25 гаруй  хувь нь ажил огт хэрэглэдэггүй гэсэн тооцоо гарчээ. Монгол улс нь далайд гарцгүй мөн олон улсын тээврийн салбар төдийлөн хөгжөөгүй тул Монгол улс ДНБ-ний ихэнхи хувийг Хятад улсаас нийлүүж байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт ажиглагдсан хэвээр байвал монгол улсын өрийн хэмжээ улам өсөх хандлагатай аж. Дотоодын санхүүгйин асуудлаа шийдэхийн тулд гадаад орнуудаас их хэмжээний өрийг авах юм. Иймд төрийн томоохон удирдлагууд өөрсдийн буруутай алхамыг дахин давтахгүй байж, зөв бодлого хэрэгжүүлхийг олон улсын шинжээчид сануулж байна. 

Эх сурвалж: Day trading Academy 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
AH gej tsaash haruulbal taarsan helehch muu ug oldohgui ym MAH yag adil uls tumnee boddogui ulaan luivarchid suudlin naimaa hiisen har garin naimaachid
2016/11/18 202.180.220.172