8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 оны топ модель ирэх сарын 12-ны өдөр тодорно

2016-11-19 13:53:34

Загварын ертөнцийнхний шилдгийг тодруулдаг "Гоёл" наадам "Монголын загварын 7 хоног", "Гоёл 2017" наадмын Гала тоглолт гэсэн 2 үе шаттайгаар явагдана. Загварын 7 хоног нь 11 сарын 26, 27-ны өдөр "Mongolian fashion week" Blue sky towert 14.00-18.00 цагт болох юм байна. Харин "Гоёл- 2017" наадмын Гала тоглолт, шагнал гардуулах ёслол 12 сарын 1-нд  СТӨ-д 19:00 цагаас болж Топ моделийг тодруулна.

Гоёл наадмын номинациуд:

    Гран-при
    Шилдэг 4 дизайнер /төрөл тус бүрээр/
    Шилдэг зохион бүтээх товчоо, үйлдвэр
    Шилдэг залуу дизайнер
    Топ модель цол
    Шилдэг загвар өмсөгч /эрэгтэй, эмэгтэй/
    Шилдэг make up artist
    Шилдэг үсчин
    Шилдэг фото зурагчин
    Тусгай шагналуудыг тодруулж ёслолын үеэр шагнал гардуулна.

"Гоёл" наадам нь анх 1988 оны өвөл Монголын томоохон үйлдвэрүүдийн Зохион бүтээх товчоодын дизайнеруудын бүтээлүүдээр хийсэн бичилхэн шоугаар эхлэж өнөөг хүртэл өргөжин тэлж 25 дахь удаагийн наадамтайгаа золгож байна.

Анх гоёлд үслэг эдлэлийн үйлдвэр, савхин эдлэлийн үйлдвэр, ОҮН, сүлжмэлийн үйлдвэр, савхин жижиг эдлэлийн үйлдвэр, гутлын үйлдвэр, нэхий эдлэлийн үйлдвэр, Шилмэл загвар зохион бүтээх төв зэрэг Монголын томоохон үйлдвэрүүдийн Зохион бүтээх товчоодын загвар зохион бүтээгчид бүтээлээ толилуулж байлаа.

“Гоёл“ наадамд Дархан нэхий, Говь, Шилмэл загвар, УЭДС, ШУТИС, Монголжингоо г.м олон жил дараалан оролцдог үйлдвэр, Зохион бүтээх товчоодоос гадна н.Баяртням, н.Энхтогтох, н.Саранчимэг, н.Шүр, н.Мижиддорж,н. Ариундэлгэр, н.Батжаргал, н.Овдогмид зэрэг шилдэг дизайнерууд төрөн гарч олны танил болсон түүхтэй.

"Гоёл" наадам нь шилдэг бүтээлүүдийг шалгаруулахаас гадна шилдэг загвар өмсөгчийг тодруулсаар ирсэн. Хувцас загварыг сурталчлахад бодитой хувь нэмэр оруулсан загвар өмсөгчдийг шалгаруулж 2000 оноос эхлэн “Топ модель“ цолыг Монголын Дизайнеруудын Холбооноос “Гоёл” наадам дээр олгодог уламжлалтай. Загварын 7 хоногийн тасалбар 5,000₮, "Гоёл- 2017" наадмын тасалбар 30000₮-өөр СТӨ-н кассаар худалдаалагдаж байгаа аж. Мөн Баруун дөрвөн замд байрлах Шилмэл загвар ордны байраас авах боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment