8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгост шувууны томуугийн шинэ төрлийн вирус дэгджээ

2016-11-19 14:13:00

 Хоруу чанар өндөртэй шувууны томуугийн "H5N6” вирус Өмнөд Солонгост тархсан тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамны албаны хүмүүс баасан гарагт албан ёсоор мэдэгдлээ. Энэ вирус тус улсын төвийн болон өмнөд нутгийн шувууны хоёр аж ахуйд дэгдсэн байна. Нүүдлийн шувуудын сангаснаас уг вирус илэрсэн тухай тус яам энэ сарын эхээр мэдэгдэж байсан юм. Уг өвчний тархалт газар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд дээрх хоёр фермээс 10 км-ийн радиус дотор хорио цээрийн дэглэм тогтоожээ. Халдвар авсан 62 мянга орчим шувууг устгасан гэсэн мэдээлэл байна.

Энэ шинэ төрлийн вирус нь хүнд халдварлах магадлалтай учир хорио цээрийн дэглэм тогтоох арга хэмжээ авчээ.

2014 оноос хойш шувууны томуугийн “H5N6” вирусээр Хятадад зургаан хүн нас барсан юм. Мөн Европт шувууны томуугийн “H5N8” вирус хүнд халдварласан хэд хэдэн тохиолдол саяхан бүртгэгджээ. Өмнөд Солонгост хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард “H5N8” вирус  нугасны аж ахуйд тархжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл