8o
Улаанбаатар хот
mobile menu

Булган аймгийн Баян-Агт суманд гарсан хязгаарлалтыг зогсоов

2016-11-19 15:30:39

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга  багт малын галзуу өвчний улмаас тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өчигдөр буюу энэ сарын 18-нд цуцалсан байна. Тус багын малчин У-н нэг үхэрт энэ сарын 02-нд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд дээж авч шинжлэн, галзуу өвчин болохыг тогтоожээ. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогоод байсан юм.

Харин Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багт энэ сарын 16-нд тогтоосон хорио цээр үргэлжилж байна. Тус багийн малчин Ө-н хотонд хонины цэцэг өвчин гарч, 50 хонь өвчлөөд байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл