Зөгийн бал ямар ашиг тустайг хүн бүр мэднэ. Харин зөгийн балыг корица(шанц)-тай хольж хэрэглэвэл өвчнийг ч эдгээж болно.
Ханиад томуу туссан үед:
Хэрэв ханиад хүрсэн бол зөгийн балнаас 1 хоолны халбагыг авч бүлээсгэн дээр нь цайны халбагын 1/4 хэмжээтэй корица нэмнэ. Энэ холимогоос өдөрт 3 удаа уух ёстой. Ингэж уувал ямар ч архаг ханиадыг эмчилж, хамрын нүхийг маш сайн цэвэрлэдэг.
Гэдэс дүүрсэн үед:
Энэтхэг, Японы эрдэмтэд судалгаа хийсний дүнд "Зөгийн балтай корица уувал гэдэс дүүрэх нь багасна" гэж мэдэгдлээ.
Үс унавал:
Үс унах буюу халцарсан бол дараах жороор тос бэлдэж, түрхэнэ. Оливын тосыг бүлээсгэж, дээр нь 1 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага корица нэмээд сайн холь. Үсээ угаахын өмнө энэ бэлдмэлийг үсний уганд түрхэх ёстой. Дараа нь бүлээхэн усаар үсээ угаа. 5 минут үсэндээ түрхэхэд л та үр дүнг нь мэдрэх болно.
Давсаг үрэвсэхэд:
Давсаг үрэвссэн бол стакантай бүлээн усанд 2 хоолны халбага корица, бас 1 цайны халбага зөгийн бал хийгээд ууна. Энэ уусмал давсагны микробыг устгадаг аж.
Ходоодны шархтай үед:
Зөгийн балтай корица уухад ходоодны өвчнийг намдаахын зэрэгцээ шархыг эмчилнэ.