8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга Сү.Батболд цас цэвэрлэжээ

2016-11-19 16:10:41

Нийслэлд их хэмжээний цас орж, сүүлийн жилүүдэд тохиогоогүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу өнөөдөр хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нараар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлага, ажилтнууд гудамж талбайн цас цэвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд Олимпын гудамж буюу Гадаад харилцааны яамны уулзвараас Замын цагдаагийн уулзвар хүртэлх хэсгийн явган хүний замын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгасан юм. Энэ хэсэгт НЗДТГ, НИТХ-ын 200 гаруй ажилтан ажилласныг НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотод нэг өдрийн дотор орсон цас зарим хэсэгтээ 20 см-т хүрсэн. Энэ байдал хэвийн нөхцөл байдлыг алдагдуулж тохижилт үйлчилгээний компаниуд хүн хүч хүрэлцэхгүй зэрэг хүндрэл учирсан. Тиймээс нийслэлийн төр захиргааны байгууллагууд тодорхой газруудыг хуваарилж аваад цас цэвэрлэж байна. Нийтдээ 10 мянга гаруй хүн цэвэрлэгээнд оролцож байгаа. Мөн энэ өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх газраа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байна. Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас хүн бүр оролцож байж, цэвэр цэмцгэр, аюулгүй, тав тухтай байдлыг бий болгоно гэж үзэж байгаа юм. Цаашдаа ч цас нэмж орох төлөв байгаа учраас өнөөдөр хуваарилж авсан гудамж талбайгаа төр захиргааны байгууллагууд дахин цэвэрлэхэд бэлэн байх учиртай” хэмээн онцолж байлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээллийг харахад сүүлийн 10 гаруй жилд өвлийн улиралд нийслэлд ийм их цас орж байгаагүй юм байна. Энэ байдал нь хальтиргаа гулгаа үүсэх зэргээр хөдөлгөөнд саад учрах, эрсдэл гарч байгаа учраас хотын дарга уриалаад бид өнөөдөр нийслэлийн гудамж талбайн цас, мөсийг цэвэрлэж байна. Бүх аж ахуйн нэгж, иргэдийгээ өөрийн гэр, байгууллагынхаа орчны цасыг цэвэрлээрэй уриалъя” гэсэн юм. Нийслэлийн гудамж талбайд хальтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбоотойгоор хальтирч унаж, бэртэх тохиолдол нэмэгдсэнийг эмч нар хэлж байгаа юм. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж бүрийг үүргээ ухамсарлаж, хотынхоо гудамж талбай, орчны газартаа аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхийг хотын удирдлагууд уриалж байна.

Үүнээс гадна Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа зам талбайн үйлчлэгчдийг хотын захиргаанаас халуун хоол, аарцаар дайллаа. Зөвхөн Хот тохижилтын газраас гэхэд Улаанбаатар хотын 16 чиглэлийн 337 км замд 300 гаруй хүн ажиллаж байна. Шөнөөс эхлэн нийслэл хотынхоо гудамж талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг тэдэнд нэг өдөр ч гэсэн тус дэм болж, цас цэвэрлэх уриалга гаргасан хотын даргад талархаж байгаагаа тэд илэрхийлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ozzy
erguu pizda uhleeshd naadah chini
2017/04/13 66.181.178.186
aagii
dur esgesen luivarchid
2016/11/22 202.9.43.110
зочин
ямар хачин ,энэ хүн сумандаа л сайхан амьдармаар юм даа
2016/11/22 59.153.115.15
далай
№ 1 хамгийн амархан газрыг сонгосон байна №2 одоо сул зогсож байгаа хувийн техникүүдийг түрээсээр ашиглах хэрэгтэй 300.400 км замыг гараар цэвэрлэнэ гэж байхгүй
2016/11/22 124.158.109.201
teren
Pa yasan mundag darga ve Darga tseverlelee geed ter narnii guurnii haltirgaa arilsan uu buten odor tugjirch baina joohon els ch asgachihgui showdchih yum aa
2016/11/21 202.70.43.34
baagii
Ajliig ni zohion baiguul gej chamaig darga bolgoson yum sh de bitgii shoudaad bai
2016/11/21 202.70.33.242
zochin
hujaa nar shig haragdaj bna
2016/11/21 202.21.116.54
Zochin
Tsas tseverlej baixaar arai oor ajil xiigeech ee Chadal chine ene um uu
2016/11/20 122.201.24.5
хотын иргэн
Батүүл байсан бол хот ийм байдалтай байхгүй гэж ард түмэн хаана л бол ярьж байна.Ямар хүмүүсийг сонгосоноо ард түмэн өөрсдөө мэдэрч л явна.Ухаангүй ноёнд ургашгүй албатуудаа,өвлийн бэлтгэл уасан бэ.
2016/11/20 112.72.11.123
Солиотнууд
Ичих нүүр гэж алгаа. Бөгс долоогчид нь бас тойроод зогсчихжээ. МАН -ын улс төрөөс арчиж оршуулах комиссын гишүүд гэж иймэрхүү нөхдүүд байна даа
2016/11/20 66.181.189.49
лэгээний дарга гэж эргүү амьтан байдаг байх аа.
Муу генерал өөрөө байлдана гэдэг юм.Өөрөө цас цэвэрлэх яах вэ? Дөнгөж цас ороход цэвэрлүүлдэг журам гаргачихгүй юү.Тэгвэл ингэж их хөрөнгө мөнгө гаргахгүй байхгүй юү.Арай дэндүү. Хот тохижуулалт,цэвэр
2016/11/20 202.131.248.4
UURIH UHAANTAI HUN
ENE TENEGIIG YANAA . ENE TENEGT ARD TUMEN UNEHEER TENEG GEJ BODOGDOOD BAIDAG UM BAIH DAAA
2016/11/20 124.158.125.13
Хотын иргэн
МАН- ГАРУУД УУЛААСАА Л ИЙМ ХООСОН ДҮР ЭСГЭГЧИ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ӨВӨЛ ЦААШИД ӨДӨР БҮР ИХ ИХ ЦАС ОРНО . МАНЛАЙЛАГЧ БИТТУЛГА ХОГИЙН ШҮҮРНЭЭСЭЭ САЛАХГҮЙ НЬ ДЭЭ... ККК
2016/11/20 66.181.185.152
Нийслэлийн унаган иргэн
Өөрөө цэвэрлэсэнээс аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг цас цэвэрлэхэд зохион байгуулах үндсэн ажлаа хийсэн бол илүү их өргөн талбайг цас мөснөөс нь салгах байсан болов уу?!
2016/11/20 43.242.243.99
Нийслэл хүү
I за юу нь сүртэй юм ийм цас өвөл монголд бишгүй л болдог байсан шдээ нэг их ажил хийсэн хүмүүс патераа даруулаад л юу ч үзээгүйн шинж
2016/11/20 139.5.216.42
zochin
Ajil hiisen humuus uneheer saihan haragdaj bna bi bas geriinhe oiroltsoo tseberleb.
2016/11/19 103.229.123.123
mongol
dandaa eddeg bizdanuud bgn bishvv bugd targan shaasan harhaar nvd argaj bn bvgdiig ni eeljleed buudah yumsan eh ornoo hudaldaj ard tvmnihee zowj olson mongiig vren taran hiideg hogiin nowshnuud
2016/11/19 103.10.22.159
Зочин
Сайн менежер хүнээр цэвэрлүүлдэг,муу менежер өөрөө цэвэрлэдэг
2016/11/19 103.212.117.82
иргэн
Хотын даргаа та ямар хууль дурэм журам бн тууниигээ мордоод хяналт тавиад хариуцлагаа тооцоод л яваач
2016/11/19 66.181.190.159
Иргэн
Гудамж замын цас цэвэрлэх ажил албан газруудын хийх л ёстой ажил. Ингэж сүржигнээд яахав дээ. Энэ олон сургуулийн сурагчид байна. Энэ олон юу хийхээ мэдэхээ больсон оюутнууд байна.
2016/11/19 202.179.24.20
Иргэн
Тойроод бөөн бөгс долоочид
2016/11/19 66.181.185.152
irgen
hotiin darga tolgoigoo sain ajilluulaach tsereg ouatan geed huch oh bn daa poroo hurz bariad zogsoj bhaar
2016/11/19 66.181.190.159
z
tserguudiig ajilluulaach e
2016/11/19 150.129.141.220
иргэн
хотын дарга оориигоо худлаа рекламдаад баихаар хотын байгуулгуудаа хууль дурмиинх нь дагуу л орчин тойрн иг цаг хугацаанд нь цасаа цэвэрлуулж сургаж хэвшуулэхэд анхаар
2016/11/19 66.181.190.159
Элбэгдоржоо гэж.
Сүржигнэхээ л больчих л доо.
2016/11/19 66.181.190.170
хот
нэг их юм хиисэн цараилаад туунии орлнд бух аж ахуи нэгжээ гаргасан бол саин баих баилаа
2016/11/19 66.181.190.159
hot
zov neg ih surnigneed bh yum bish tuunii orond buh aj ahuin negjee bugdiig ni tsasand gargasan bn bol ol bailaa
2016/11/19 66.181.190.159
Гэгээн
Дуугай л цэвэрлэсэн бол ОК байлаа. Том жижиггүй л байнга л цасаа цэвэрлээд байж л байна. Зураг, бичлэг хийгээд сүр дуулиан болоод байх чинь
2016/11/19 103.57.94.199
  • Recent
  • Most Read
  • Most Comment