8o
Улаанбаатар хот
mobile menu

Бумбын ордныхон үдшийг романтик өнгөрөөнө

2016-11-20 10:31:00

Ордуудын өнөөдрийн өрнийг зурхайг хүргэж байна.

Хонь. Зарим Хонины бие тавгүйрхэж магадгүй. Зүүдээ шинж, тэмдэглэж ав. Өнөөдөр тайван, сэтгэл хангалуун байх учраас өөртөө өндөр шаардлага тавих хэрэггүй. Маргааш далд утгатай захиа хүлээж авч болзошгүй. Овоорсон их ажлаа дуусгахаас зүрх алдаж магад. Бусад хүний явуулгыг үл тоо. Тэд танд ямар ч тус хүргэхгүй.

Үхэр. Тэвчээртэй байдал өнөөдрийг дүрэм журамтай байлгана. Жүжиглэлт шаардана. Төлөвлөсөн хурал цуглаанаа хойшлуулж хувийн асуудлаа дахин төлөвлө. Гэр бүлийн харилцааны гэрээ хэлэлцээр нь эмх цэгцтэй байх ба магадгүй цуцлагдах болно. Илүү урам зоригтой, эрч хүчтэй бай. Сайн амарч өөрийгөө цэнэглэ, Өөрийнхөө үүргийг төлөвлөгөө мэт дагаж мөрд. Гэхдээ үүнээс болоод нойр хоолгүй зүтгэх шаардлага гарах ба энэ үедээ сайн унтаж амар.

Ихэр. Од эрхэс таны ажил мэргэжил зорилгод нөлөө үзүүлнэ. Үүний улмаас та хийж буй зүйлдээ эргэлзэж эхэлнэ. Гэхдээ энэ энэ бүхний эцэст ажил тань сэтгэлээр унагаж буй цорын ганц хүчин зүйл биш гэдгийг ухаарна. Ядуу дорой мөн архи тамхинд донтсон нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах сайн дурын ажилд оролцсоноор сэтгэл хангалуун байх болно. Сэтгэл зүйн асуудлууд таны сонирхлыг ихээр татах болно.

Мэлхий. Унаа тэрэг ба гэр ахуйн даатгал худалдаж авахад энэ өглөө ээлтэй. Гэхдээ өндөр үнэтэй зүйл худалдаж авахын тухайд бол үүнтэй адилгүй. Зээлийн карт юм уу дансны дэвтэртэйгээ болгоомжтой харьц. Таны хувьд хэр их үнэтэй байх нь хамаагүй. Гол нь гадаад үзэмж чухал. Баяр ёслолд оролцох, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх, уулзалтад бэлдэх зэргээр хайртай хүмүүсийнхээ хайрыг та аяндаа мэдрэх болно.  

Арслан. Хэн нэгний бүтэшгүй гээд орхисон зүйлийг та бүтээхийн төлөө зүтгэнэ. Тухайн хүн яагаад шантрах болсныг сонирхож эхэлнэ. Танд хүмүүсийг гадаад байдлаар нь дүгнэх хандлага ажиглагддаг. Шинэ ажил тань санасан шиг байгаагүйгээс гадна цалингийн хэмжээ нь ч мөн таны сэтгэлд нийцээгүйгээс өөр ажил хайх хэрэг гарна. Харин хүмүүсийн худал хэлэхийг хэзээ ч бүү тэвч. Гэртээ хийж байгаа засварын ажлаа сайн шалгаарай.  

Охин. Хэдийгээр өнөөдрийн эхлэл сайхан байх боловч яваандаа таны эрч хүч сулрах болно. Байдлыг сайжруулахын тулд өөрийн хошигнох чадвар болон гүйлгээ ухаанаа ашиглахыг зөвлөж байна. Ямар ч асуудал гарсан үйлчлүүлэгч болон дарга удирдлагадаа энэ байдлаа бүү мэдрүүл, болж өгвөл тэднийг инээлгэхийг хичээ. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал тайван өнгөрөх болно. Хэрвээ та амыан тэжээдэг бол алдахаас сэргийл.

Жинлүүр. Өнгөрсөнд болсон ямар нэгэн дурсамжийг тань сэргээх нь. Эртний танилтайгаа уулзаж элдвийг ярин түүгээр хүргүүлэх нь. Хэн нэгэн хол явсан найзынхаа араас залбир, эсвэл сайхан захиа эсвэл мэйл явуулсан ч болно. Өнгөрснөө санан дурсаж, одоо хэнтэй байгаагаа бодож, одоодоо амьдарч, өөрийн асуудлаа шийд. Амьдралын асуудлаа хамтдаа шийд. Хоёр биеэ ойлгохыг хичээ.

Хилэнц. Анхаарлын төвд байна гэдэг сайхан зүйл. Нууцлаг Хилэнцүүд хүртэл сайн талаараа бусдад анзаарагдахыг хүсэх бололтой. Тиймээс чадах бүхнээ амжиж хийхийг хичээ. Эцэг, эхчүүд одоо үр хүүхдүүддээ амлалт өгөхдөө болгоомжтой байх ёстой. Ялангуяа Зул сарын оймсонд ямар бэлэг хийх тухайд. Өгч чадахгүй бараа бүтээгдэхүүн амалж тэднийг сэтгэлээр унагах хэрэггүй.

Нум. Сэтгэлийн хэт хөдөлгөөнөө дарах, сэтгэл санаагаа тогтуун байлгаж, аливаад хүлээцтэй хандах, өөрийгөө хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Хэрэв та хэн нэгэнд түрэмгий зан гаргавал хариу нь мөн л тийм маягаар ирэх болно гэдгийг сана. Өнөөдөр өчүүхэн жижиг маргаан томоохон зөрчилд хүргэж болзошгүй байна. Тиймээс бүхий л харилцаанд сэв суух аюултай өдөр гэдгийг санаарай.    

Матар. Өнөөдөр олон сайхан зүйлс танд тохиолдож болзошгүй. Хуучин чиг үзэлтэй матрынхан ч гэсэн амьдралынхаа бүхий л үед тайван хүлээцтэй хандсаар ирсэн. Аюултай нь гэвэл та яг одоо амлаж байгаагаасаа туйлын бага зүйлийг хийж чадахаар байна. Жижиг үйлдвэрлэл эрхэлдэг бол бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь тээвэрлэхэд дарамт учирна. Барилгачин, засал чимэглэлчин болон гэрийн эд хогшлийн үйлчилгээ үзүүлэх бол анхаарал болгоомжтой байж, хэтэрхий их ажил хүлээн авч, өөрийн нөөц боломжийг шавхах хэрэггүй.

Бумба. Таны орон зайнаас Буд гараг нүүж cap, Дэлхийн ван гарагтай нийлж ихэнх харилцаанд саад учрах болно. Таны зөн совин, урам зориг өндөр байх тул давуу талаа зөвөөр ашигла. Гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хурал зөвлөгөөнд орохоос өмнө бүх зүйлийг давтан шалгаарай. Цайны цагаараа шүлэг, өгүүлэл эсвэл өөр урлагийн төрлийг оролдож дотоод сэтгэл хүсэл эрмэлзлэлээ илэрхийл. Үдшийг илүү романтик өнгөрөөх бололтой.

Загас. Загаснууд та нар атаархал мөн дургүйцэл эгдүүцлийн талаар сайн мэддэггүй бөгөөд үргэлж уучилж, март гэсэн уриаг баримталж байдаг хүмүүс. Алдаа, буруу үйлдэл тань илэрч, хэн нэгний ажил хэргийг бүтэлгүй болгож болох юм. Үүнд сэтгэлээ зовоосны хэрэггүй. Хэрвээ та буруутгагдах хүн биш бол босоод шууд л хэлэхийг хүссэн зүйлээ хэл. Та лав бүгдийг үнэнч сэтгэл, зоригтой байдлаараа гайхшируулах болно. Мөн танд мөнгө үрэх гэсэн хүсэл байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment