8o
Улаанбаатар хот
mobile menu

Пак Гын Хэг эсэргүүцсэн ээлжит жагсаал боллоо

2016-11-20 15:24:26

Өчигдөр Сөүл хотод 135 мянган хүн Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардаж ээлжит жагсаалаа зохион байгуулсан байна. Түүнийг өөрийн найз уг хэргийн гол буруутан Чой Сүн Сил гэх эмэгтэйн охинд хөнгөлөлт үзүүлж, давуу эрх олгон нэр хүндтэй их сургуульд элсүүлсэн нь тогтоогдсон гэж тус улсын Боловсролын яам мэдэгдсэнтэй холбоотойгоор бямба гарагийн жагсаалд ахлах сургуулийн сурагчид, коллеж болон их, дээд сургуулийн оюутнууд оролцжээ.

Чой овогт эмэгтэй болон Ерөнхийлөгч Пакийн туслахаар ажиллаж байсан хоёр хүнд прокурорууд яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөж  байна. Чой овогт болон хоёр туслахын нэг болох Ан Чон Бумыг Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулагдсан хоёр санд санхүүжилт хандивлуулахын тулд томоохон компаниудад дарамт шахалт үзүүлсэн гэж буруутгаж байна. Мөн Пакийн нөгөө туслах нь болох нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Хо Сон нь Чой Сүн Силд төрийн нууцыг задалж, албаны баримт бичгүүдийг өгдөг байжээ.

Прокурорууд Пак Гын Хэг энэ долоо хоногт байцаахаар төлөвлөж байсан боловч түүний өмгөөлөгч нь байцаах хугацааг ирэх долоо хоног болгон хойшлуулахыг хүссэн юм.

Бямба гарагт Пакийг дэмжигчид  болох 11 мянган хүн мөн жагсчээ. Уг жагсаалыг консерватив үзэлтнүүдийн нэгэн бүлэг болон Пакийн эцэг болох Ерөнхийлөгч агсан Пак Жон Хиг шүтэн бишрэгчид зохион байгуулжээ. Жагсаалд оролцогчдын дийлэнх нь ахмад настнууд байжээ. Пак Гын Хэг огцруулснаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүй гэж тэд эмээж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
vc
Манайхан хэзээ Солонгосчууд шиг шударга үнэний төлөө, өөрийнхөө төдийгүй улс орныхоо эрх ашгийн төлөө тэмцдэг болох юм бол доо. Нам дамнасан олигархууд дээр нь зайдлаад бүр тавлаж тохуурхаад л байдаг.
2016/11/20 202.9.43.212