Иргэд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр дүнтэй авч чадаж байна уу. Өөрийн эрхгүй ингэж асуумаар санагдлаа. Учир нь яар ч сандарсан, ялангуяа шөнийн цагт эмчилгээ, үйлчилгээ нэн шаардлагатай болсон үед хамгийн Түргэн буюу 103-т иргэд ханддаг. Гэтэлд өмнөөс дуудлага өгсөн хүний овог, нэр гэрийн хаяг, хаанаас ямар учиртай хүн, хэрхэн холбогдож байгаа талаар асуух нь хаяа, дэндүү давчдаж яар ч сандарсан үед иргэдийг залхаадаг. Энэ нь тухайн үед жирүүрт гарч байгаа эмчийн ажил үүрэг. Гэхдээ зарим тохиолдолд үнэндээ л хэцүү төвөгшөөмөөр. Тэр тусмаа Хүүхдийн түргэн дуудахад эмч нар чагнаж үзэхгүй өнгөц харах төдийд оношилж ганц, хоёр эм бичиж өгөх нь үнэндээ хариуцлагаггүй. Ийм тохиолдолтой хэд хэдэн удаа таарсан болохоор үүнийг бичихгүй байж чадсангүй.
Тус дуудлага өгсөн газар алслагдсан биш, төв замаас салаад 200 метр явахтай үгүй газар, гуу жалга битий хэл багахан хэмжээний шороо ч овоолсон газаргүй засмал замтай байхад ийнхүү тайлбар хэлж, шалтаг ярих нь үнэхээр хайрхрамжгүй.
Түргэний эмч нар “Түүхий” хэвээрээ байсаар л. Энэ өгүүлбэр танд нэгийг бодогдуулах болов уу. Өнгөрсөн бямба гаригийн шөнийн 01 цагийн үед ой гарамтай хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжиж, чацга алдаад байна гэсэн дуудлагыг 103-д өгөхөд харьяа буюу Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэнтэй холболоо. Утсаа авсанаа “Хаанаас ямар дуудлага өгч байгаа билээ энэ тэр гээд нөгөө л асуудаг зүйлээ асууна. Тэгснээ “Бид дуудлага ихтэй байгаа болохоор өөрсдөө хүрч ирээд үзүүлээрэй. Танай хаяг манай хүүхдийн түргэнтэй ойрхон юм байна. Тэгээд ч алслагдсан, гуу жалгатай юм байна. түргэний машин хүрэлцэхгүй байна” гэх юм. Хүүхэд өвдөж сандарч байсан ч "Арга ч үгүй биз дээ" гээд ойлгоод хэсэг хүлээв. 20 минут өнгөрсний дараа дахиад дуудлага өгөхөд өнөөх зүйлээ ярина. Хэдий дуудлага их байлаа ч гэсэн нялх хүүхэд нь өвдөж яахаа мэдэхээ байсан эцэг, эхчүүдийн хувь энэ байдал төвөгтэй санагдана. Мөн тус дуудлага өгсөн газар алслагдсан биш, төв замаас салаад 200 метр явахтай үгүй газар, гуу жалга битий хэл багахан хэмжээний шороо ч овоолсон зүйлгүй засмал замтай байхад ийнхүү тайлбар хэлж, шалтаг ярих нь үнэхээр хайрхрамжгүй. Тодруулбал, дуудлага өгсөн газар нь Баянзүрх дүүргийн 12-р хороо.
Гуу, жалга ихтэй, алслагдсан, дуудлага ихтэй байна, техникийн хүрэлцээ муу, ойрхон юм байна өөрсдөө хүрээд ирээрэй гэх эдгээр үгсийн цаана ажил, мэргэжлийн хариуцлага гэдэг зүйл орхигдож байна. Товчхондоо эдгээр үгс нь шалтаг юм.
Энэ зөвхөн надад тохиолдсон ганцхан үзэгдэл бас хүнд суртал. Өөр бусад өвдөж, зовсон хүмүүст юу гэж хэлж байгааг би мэдэхгүй. Нэг дуудлагын цаана хүний амь нас яригдах дээрээ тулсан үед тэд үүнийг л ярьсаар л байх уу. Гуу, жалга ихтэй, алслагдсан, дуудлага ихтэй байна, түргэний машины хүрэлцээ муу, ойрхон юм байна өөрсдөө хүрээд ирээрэй гэх эдгээр үгсийн цаана ажил, мэргэжлийн хариуцлага гэдэг зүйл орхигдож байна. Товчхондоо эдгээр үгс нь шалтаг юм.
Гэхмэтчилэн үнэн, худал нь мэдэгдэхгүй шалтаг ярьж байж 35 минутын дараа түргэн ирнэ. 103 гэсэн бичигтэй хувцас өмссөн эмч гартаа барьсан чагнуургүй, халуун үзэх шил ч үгүй үзлэг хийнэ. Ам ангайлгаж, нүдний зовхи татаж үзээд шууд онош тавина. Чагнаж үзнэ гэсэн зүйл байхгүй. Дуудлагад явдаг эмч нар ийм нарийн мэргэшсэн, мэдрэмжтэй болсон юм уу. Нэг бол өвчин намдаах, халуун буулгах эм бичиж өгөөд маргааш хүртэл зүгээр болохгүй бол хүүхдийн тасагт үзүүлээрэй гээд яваад өгнө. Хэн гэдэг эмч ямар үзлэг хийгээд явсан талаар асуухад “Танай хүүхдэд үзлэг хийхэд миний нэр ямар ч хамааралгүй” гэнэ үү. Надад асуух эрх бий. Ёстой л түргэн шуурхай үйлчилгээ гэдэг нь энэ байлтай. Эсвэл түргэний эмч нар энэмэтчилэн “Түүхий” хэвээрээ байсаар л байх уу. Биднийг хүүхэд байхад дуудлагын эмч ирэхээр “Эмнэлгийн түргэн тусламжийн хайрцаг, бага хэрэгсэлтэй, чагнуур зүүсэн хүрч ирдэг тодорхой хэмжээний үзлэг, эмчилгээ хийж өгдөг байсан санагдах юм. Гэтэл өнөөдөр орж ирээд чагнаж үзэхгүй оношилж байгаа нь хэт хөгжсөн үү байдал уу. Эсвэл...
"Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино" гэж дуудлагын эмч болгоныг муулахыг хүссэнгүй. Бүгд ийм биш болов уу. Гэхдээ зарим нь ажил мэргэлжилдээ сэтгэл гаргамаар юм шиг санагдах юм. Мөн хүний амь настай холбоотой гэдгийг ухамсарламаар. Нэг үеэ бодвол түргэний машин их, бага хэмжээгээр нэмэгдэж, гадаад, дотоодын хандив тусламжаар техник, тоног төхөөрөмж, машин тэргээ нэмлээ гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байдаг.
Гэтэл эмч, мэргэжилтнүүд хуучинсаг байдлаасаа салахгүй ажилдаа хойрго дандаж байгаа "Дуудлага ихтэй, ачаалал их, алслагдсан, хаяг тодорхой бус, гуу жалга ихтэй" гэх зэрэг үгээр далим цохиж байгаа нь илт мэт.
Д.Цэлмүүн