8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын сонгуулийн дүн долларын ханшийн өсөлтөнд нөлөөлсөн 

2016-11-21 09:56:00

Дэлхий дахинаа сүүлийн 14 жилийн хугацаанд доллар урьд хожид байгаагүйгээр өсөж, АНУ-аас бусад орнуудад эдийн засгийн хүндхэн үе нүүрлээд байна. АНУ-ын нийгэм, эдийн засгийн хувьд өсөлт гарч сайнаар нөлөөлсөн ч бусад орны дотоодын зах зээлд ноцтой өөрчлөлт авчирсан юм. Өнгөрсөн долоо хоног АНУ-ын долларын бодлого тодорхойлогчид уулзаж,“Дэлхийн хөрөнгө оруулагчд”-ын уулзалтын үеэр ирэх жилүүдэд долларын үнэ цэнийг нэмэгдүүлж,дэлхийн зах зээлд валютын борлуулалтын үнийг нэмэгдүүлэхээр ажиллана гэжээ. 

Дэлхийн эдийн засагчдын үзэж буйгаар “Доналд Трамп төр бариад эхэлвэл дэлхийн эдийн засаг болон валют арилжаа 5 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. Трамп АНУ-ын урт хугацааны бодлогыг тодорхойлоход хөрөнгө оруулагчдын зах зээлийг сайжруулж, татвар татаасаас чөлөөлж магадгүй юм” гэж үзжээ.


Мөн “Валл Стреет”-д “Трампинфлиац” гэх шинэ давалгаа үүсч, хувьцаа, бонд, вальют арилжаанд цоо шинэ нөхцөл байдал үүсч томоохон байгууллага, үйлдвэрт сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн хөрөнгө оруулалт авахын тулд долларын ханш зохиомолоор өсгөх хандлага ажиглагдаж байна.Дэлхийн эдийн засгийн түүхэнд 2003 оны дөрөвдүгээр сард долларын ханш огцом өсөж байсан. Энэ үед Их Британи, Япон улсын төв банкуудад ханшийн зөрүүнээс болж хохирол учирч байсан түүхтэй. Долларын ханш ихээр өсвөл доллараар худалдаа арилжаа хийдэггүй орон, банк бус санхүүгийн байгууллагад хүндхэн үе тохиож, сая саяаар тоологдох долларын зээлд унах болно.

 BIS-ийн байгууллагын сургалт, судалгааны хэлтсийн ахлах судлаач Хюун Сонг Шин “Доллар цаашид ч өсөх болно. Түүний өсөлтийг хязгаарлах боломж байхгүй түүнийг давах хүчин зүйл ч байхгүй” гэжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дэлхий дахинаа нөлөөлж, үнэт цаасны ханшын өсөлтөнд чухал нөлөө үзүүлсэн.

Тэгвэл Индонез, Малайзын төв банкуудад хөрөнгө, вальют арилжааны зах зээлд өөрчлөлт гарч, дээрхи улсад дотоодын вальют сулрах хандлага ажиглагдаж байна.

“Хэрэв доллар бага багаар өсвөл зүгээр гэхдээ гэнэт тогтворгүй хурдацтай өсвөл Хятад улсад их гарз хохиролтой” хэмээн Колумбын хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгө оруулалт хариуцсан ахлах менежер Марк Бургесс хэлжээ. 

Мөн зарим худалдаа санхүүгийн байгууллагууд арванэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш вальют, түүхийн эдийн үнэ, ханшид ноцтой өөрчлөлт гарч 30 баллаар өссөн гэх үзүүлэлт гарсан юм. Японы иений ханшил өөрчлөлт гарч доллартай харьцах ханш суларсан хэмээнРойтерс агентлагаас мэдээлжээ. 

Эх сурвалж:Reuters
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
битгий худлаа юм бичиж байгаач. Доллар монгол улсад өсөөд байгаа болохоос дэлхийн бусад улс оронд цаас шиг хямдхан байна.
2016/11/21 202.9.41.13