8o
Улаанбаатар хот
mobile menu

Moody’s агентлаг МАН-ын Засгийн газарт дарааллан муу үнэлгээ өглөө

2016-11-21 15:39:00

Moody’s агентлагиас Монголын зээлжих зэрэглэлийг бууруулж, ирэх хоёр жилд Монгол улс гадаад болон дотоодын өрөө тэглэж чадахгүй хэмээн тодорхойлжээ.

Монгол улс "B3" зэрэглэлээс "CAA1" зэрэглэл хүртэл буурч Беларус, Барбадос зэрэг оронтой ижил түвшинд очиж байгаа тухай өнгөрсөн баасан гарагт зарлажээ. Шинэ засгийн газар санхүү, эдийн засгийн хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа бөгөөд төгрөгийн ханшийн сулрал, дотоод гадаадын өрийн хүүгийн байдал дээрхи асуудлыг үүсгэхэд нөлөөлсөн гэж үзэж болно.Өнгөрсөн сард ОУВС-аас төлөөлөгчид Монголд ирж, дотоодын нөхцөл байдалтай танилцаж, хөрөнгө оруулалт өгөх эсэхээ хамтран ярилцаж, тохиролцоонд хүрсэн. 

"Мооди" агентлагийн тайланд “Монгол улсын эдийн засгийн гадаад орчин муудаж, гадны санхүүгийн заах зээлээс хамааралтай харагдаж байна.Тухайлбал нэг биш олон талт эх үүсвэрээс хөрөнгө үүсгэхээр зэхэж байна” гэжээ. 

Монгол улсын засгийн газар 800 сая ам долларыг 2017 онд өрийн тусламжийн төлбөртөө өгнө. Энэ нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7,5 хувьтай тэнцэх юм хэмээн Мооди тайландаа дурдажээ. Мөн тус агентлагын шинжээчдийн үзэж буйгаар 2018 онд Монголын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж болох ч ДНБ өсөлт бага зэрэг ажиглагдах болно гэжээ. 

Эх сурвалж: Блүүмберг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
жагаа
яагаад МАН-ы засгийн газарт гэж? монгол улсын засгийн газарт гээч. өмнөх засгийн алдаатай бодлогын горыг дараагийнх нь хүртэж нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидогийн тод жишээ энэ.
2016/11/25 202.126.91.101
цэцэг
лам дагаад маанагтаж байх хооронд нь ,,,
2016/11/21 66.181.186.174