8o
Улаанбаатар хот
mobile menu

Нум: Тэсвэр тэвчээр, ажилч хичээнгүй зан чанар сөрөг хандлагыг бууруулна

2016-11-23 09:24:18


ХОНЬ - (3/21-4/19)
Cap Хонины орд руу ирж байгаа нь эрч хүчтэй байхыг харуулна. Ирэх хоёр өдөрт зорилгодоо хүрэх арга замыг олно. Таагүй хүмүүстэй ажиллахаас өөр аргагүй болвол тайван, эелдэг байх хэрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцох үедээ тэвчээртэй байхыг хичээ. Аюул осол, гэмтэл чухал мөчид тохиож магадгүй тул болгоомжил. Өөрийн дотоод сэтгэлийн мөн чанарт итгэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Аливаа зүйлийг хялбаршуулах мөн тэвчээртэй байдлын мэдрэмж нэмэгдэнэ. Үхрийн ордны хүмүүс байгалаасаа хашир сонор сэрэмжтэй байдаг. Энэ нь ослоос аврахад тусалдаг. Найз нөхөдтэйгээ аялал зугаалгаар явахад тохиромжтой адал явдалтай байна. Удаан хугацаанд уулзаагүй хамаатан садандаа анхаарал хандуул. Ойр байгаа хүмүүс тань хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж, ажилчидын хувьд магтаалын үг, хайртай хүн тань сэтгэлийн үгийг сонсохыг хүсч байна.

ИХЭР - (5/21-6/21)
Энэ өдөр танд дуусашгүй урт мэт санагдах болно. Ажилдаа тайван хандаж сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй бол ажлаа дуусгаж чадахгүй дахин хийхэд хүрч болзошгүй. Танд эрч хүч, бусдын тус дэм маш их хэрэгтэй байх бөгөөд хүмүүстэй танилцсанаар гайхалтай санаа төрөх болно. Ажил хэрэггээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд нэлээд хэцүү байх бололтой. Хэрвээ хэн нэгэнд гэнэтийн бэлэг барих гэж байгаа бол олон хүнд хэлэх хэрэггүй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эмзэг харьцааг хэрхэн зохицуулахаас тэнцвэр хамаарна. Үүсч болох маргаанаас зайлсхийхийн тулд нэлээд сэтгэлийн тэнхээ, биеэ хянах чадвар шаардагдана. Гэхдээ оддын нөлөөн дор та бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх хандлагатай. Гэлээ ч та хичээнгүй сэтгэл гарган хурдаа саах хэрэгтэй. Гарч болох ослоос сэрэмжил. Хэдийгээр зөн билэгтэй мэлхийнүүд болох болохгүйг сайн ялгаж чаддаг ч гэлээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

АРСЛАН - (7/23-8/22)
Хэрэв хэн нэгэн таны нүдийг таглах гэж оролдвол тэд өөр санаа зорилготой байгаа гэдгийг ойлгоорой. Жижиг сажиг зүйлсийг гол цөмөө болгоод, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад та бүх хүчээ дайчлан ажиллана. Ажлаараа л манлайлахад болно. Найр мэт хэлэлцээрийн уулзалтаас холуур байхыг зөвлөе. Нэг гэнэдэж бүх мэдээллээ нөгөө талд дамжуулчихаж мэдэх юм. Гэнэтийн аялал таныг бэлтгэж ч амжаагүй байхад хэдийн эхэлчихсэн байх болно.

ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр нэлээд тогтворгүй өдөр болох бололтой. Гэхдээ танд ямар ч чухал ажлыг амжилттай хийж дуусгах хангалттай эрч хүч байна. Өнөөдөр хэчнээн хөл үймээн ихтэй болсон ч хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Хурц иртэй багаж ашиглах, гал цахилгаантай ойр ажил хийдэг хүмүүст болгоомжтой бай. Мөнгөө хэт үрэх хандлагатай байна. Тиймээс аль болох тооцоотой байхыг хичээ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Биеэ даах гэсэн хүсэл тань ойр дотны холбоогтань үгүй болгох нь. Тэгэхдээ та дотоод сэтгэлээ хуваалцаж, ярилцвал асуудал нааштай эргэх нь. Үнэнч байдал амьдралын чухал зүйлийн нэг. Та улс төрийн юм уу уран бүтээлийн багт нэгдэн орж өөрчлөлт хийх үе. Тийм учраас өнгөрсөнтэй бүү орооцолд! Ажил дээр бүх зүйл сайхан байх болно.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бухимдуу өдөр. Сайн харилцаатай байдаг хүмүүстэйгээ сөргөлдөн харилцаагаа муутгах төлөвтэй. Сэтгэлийн дарамтаа ил бүү гарга. Хөрш, ах дүү, даргатайгаа маргалдаж магадгүй. Зохион байгуулалт сул, иймээс одоо өөрийн амьдралыг зөв чиглүүлэх цаг болжээ. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Дөхөж буй Зул сарын баяраас болоод завгүй явж, стресстэх магадлалтай. Хэрвээ түргэн зан, тэвчээргүй байдлаа хянахгүй бол, осол гэмтэл гарах магадлал өснө.

НУМ - (11/22-12/21)
Харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй өдөр. Тэсвэр тэвчээр, ажилч хичээнгүй зан чанар энэ өдрийн сөрөг хандлагыг бууруулахад тусална. Гэхдээ ямар ч ажилд даргын сайшаал магтаал эсвэл ивээн тэтгэгчийн тусламж дэмжлэгийг хүлээгээд нэмэргүй. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, таагүй зүйл бодох нь хүссэн үр дүндээ хүрэхэд саад болох бололтой.

МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр энерги хэлбэлзэж, бодол санаа тогтворгүйтсэн амаргүй өдөр болох тул аль болох уужуу тайван бай. Шинийг санаачилж бодох, бүтээлчээр сэтгэхэд хүнд байх болно. Хийх гэж төлөвлөж байгаа зүйлээ хүмүүст хэлэх юмуу, мартахаасаа өмнө бичиж тэмдэглэ. Дахин хэлэхэд амьдрал янз бүр байна. Өөрийгөө өдөөж, сонирхолтой байлгахын тулд янз бүрээр оролд. Болгоомжгүй байдал осол дагуулна.

БУМБА - (1/20-2/18)
Өглөөг гадуур алхаж эхэл. Дасгал таны бие болоод оюун ухаанд сайнаар нөлөөлж эрч хүч, шинэ санаагаар дүүрэн байх болно. Амьдралд хандах таны идеалист хандлагыг бусад хүн зөвшөрөөх албагүй. Таны бодлогогүй ярьж хийж байгаа зүйл таныг их зантай мэт харагдуулах болно. Өнөөдөр бол ирээдүйн зорилгодоо хүрэх алхмаа төлөвлөх гайхалтай өдөр. Багшлах боломж гарвал бүү алд.

ЗАГАС - (2/19-3/20)
Сонор сэрэмжтэй бай, өөрчлөлт хийх гэсэн хүсэл таныг өөрчилж мэднэ. Шалихгүй дэмий юмнаас болж хэрэлдэж цаг зав, эрч хүчээ үрэх хэрэггүй. Мөн түнштэйгээ болон багийнхныхаа мөнгө эсвэл бусад зүйлсийг эв дүйгүй болхи байдпаасаа болоод аргалж чадаагүй хэн нэгэнтэй маргаан өрнүүлэхэд бэлэн байхад гэмгүй. Энэ өдөр амьд мэнд байхын тулд тэсвэр тэвчээрээсээ илүү их зүйлийг хийх хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment