8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичлэг: Газар хөдлөлтийн улмаас байгалийн ховор үзэгдэл тохиолоо

2016-11-23 11:16:00

Даваа гарагийн өглөө Япон улсын Фукушима орчимд далайн шуурга дэгдэж, газар хөдлөлт болсон ч одоогоор хотод ноцтой сүйрэл болж, иргэд гэмтээгүй байна. Гэхдээ энэхүү далайн шуурга, цунами нь байгалийн хачирхалтай үзэгдлийн тоонд бичигдэж байгаа талаар мэдээллээ. Энэ нь байгалийн ховор тохиолдох үзэгдэл бөгөөд далай, голын урсгалын эсрэг чиглэлд далайн давалгаа үүсч хүчтэй түрлэг үүсдэг үзэгдэл юм.

Японы геологи газар зүйн нийгэмлэгээс мэдээлж буйгаар "Энэ нь ховор тохиолдол юм. Учир нь далайн давалгаа урсгалынхаа эсрэг чигт хүчээ авдаг үзэгдэл цөөн юм. Энэ нь газар хөдлөлт болж, гадаргын бүтцэд өөрчлөлт орсоноор тектоник хавтан хөдөлж, шилжилт үүсэж, далайн давалгаа сонирхолтой бүтэц гаргасан гэсэн үг" хэмээн тайлбарлажээ. 

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment