8o
Улаанбаатар хот
mobile menu

“Капитал”, “Хаан”, “Голомт” зэрэг долоон банкны зэрэглэлийг бууруулав 

2016-11-23 11:28:22

Олон улсын санхүү, хөрөнгө оруулалт эрсдлийн үнэлгээний фирм болох “Moody,s” Монголын долоон банкны үндэсний валютаар олгогддог зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас Caa1 ангилал руу буулгасан. Тэгвэл зэрэглэл буурсан банкуудад “Богд банк”, “Капитал”, “Голомт”, “Хаан”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас” банк оржээ. Moody,s-ийн үзэж буйгаар банкуудын зээлээ эргэн төлөх чадвар болон хараат бус байдал Монгол улсын макро эдийн засаг болон санхүүгийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг төдийгүй тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааны төрөлжилт муу байгаатай холбоотой гэжээ. Мөн суурь хөрөнгөөс хамааран дотоодын өрийн хэмжээнд шууд болон шууд бусаар нөлөөлсөн гэсэн байна. Түүнээс гадна эдгээр банкны санхүүгийн хувьд биеэ даах чадварын зэрэглэл ч буурчээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл