Хортой программын цар хүрээ улам нэмэгдэж, энгийн нэгэн бичлэг хүртэл таны хэрэглэж буй төхөөрөмжийг гэмтээх чадалтай болжээ. Macrumors-т бичсэнээр интернетэд байршуулсан нэгэн бичлэг iOS үйлдлийн системтэй төхөөрөмжийг гацааж, хэрэглэгч заавал “hard reset” хийх шаардлагатай болно гэсэн байна.
Хэрэглэгч Safari веб хөтчөөр дамжуулан тухайн бичлэгийг ачаалласан тохиолдолд эхлээд хэвийн мэт боловч үйлдлийн систем удааширсаар, төд удалгүй бүрэн гацах аж.EverythingApplePro нэртэй Youtube сувагт энэхүү үйл явц хэрхэн явагдаж буйг харуулжээ. Энэ алдаа зөвхөн сүүлийн үеийн гэлтгүй бүр iOS 5- iOS 10.2 хүртэлх үйлдлийн системтэй хэрэглэгч ч хохирогч болж болно.
Одоогоор vk.com, testtrial.site90.net гэсэн хаягууд дээр энэхүү бичлэг байрлаж байгаа тул хэрэглэгчид бүрэн итгэлтэй хаяг л биш бол ямарваа нэгэн бичлэгийг тоглуулж үзэхгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн энэ бичлэгийг өөр сайт дээр байршуулах, URL хаяг богиносгогч ашиглан жинхэнэ хаягийг нь нуух зэргээр тараах боломжтой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн хэрэв ямар нэгэн тодорхойгүй хаяг руу нэвтэрч,IOS үйлдийн системтэй гар утас, таблет, нөүтбүүк зэрэг гацвал үйлдвэрийн тохиргоо, hard reset хийхийг санууллаа.
chuhal.mn