8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс-Таван толгой” нүүрсний үнээ нэмэв 

2016-11-23 12:10:13

“Эрдэнэс-Тавантолгой” компани Хятад руу экспортлох нүүрсний үнээ нэмж 50 ам долларт хүргэсэн байна. Албаны хүний мэдээлж буйгаар тус компани нүүрсээ  ирэх сараас  эхлэн нэмэгдсэн үнээр нь борлуулж эхлэх аж. Энэ үнэ нь өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Эрдэнэ-Тавантолгой” компанийн зүгээс ирэх оны нэгдүгээр улиралд нүүрсний үнээ дахин арван ам.доллараар нэмэх боломжтой гэсэн таамаг тооцоог мөн гаргажээ. Нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьчилан тооцвол Цанхийн зүүн уурхайн нэг тонн нүүрсийг 60 ам доллараар зарах боломжтой гэнэ. Цанхийн нүүрсийг өмнөх гэрээний дагуу Чалкогийн өрөнд өгөх бол барууны уурхайн олборлолтоо зарж, орлого олохоор төлөвлөсөн байна. Ирэх оны төсөвт төлөвлөгдсөний дагуу тус компани  эхний хагас жилд 100 орчим сая ам.долларын татвар, хураамжийг  төвлөрүүлэх учиртай билээ.

Т.Энхэоээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Дахиад нэмээч дэлхийн жишигт ойртуулан нийцүүлээд нэмээч болоогүй байна.
2016/12/04 66.181.184.228
zochin
bolj dee. muu turiin tusheedees bolj tend ajillaj bgaa ajilchid l zpwj , baga tsalin awch bgaa daa. or zeelee hudan tuluud tsalingaa nemeh heegtei
2016/11/23 103.229.121.24